229 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурал бол хуулиа тайлбартайгаар хийх эрхтэй бөгөөд энэ талаар Олон улсын эдийн засаг, нийгэм соёлын пактаар зөвшөөрсөн асуудал. Энэ чиглэлээр Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт гарчээ. 2.Улсын Их Хуралд газар зохион байгуулалтын ба кадастрын гэх мэт иргэнд газар өмчлөхтэй холбоотой хуулийг Засгийн газраас оруулж ирсэн боловч Улсын Их Хурал төслийг буцаасан. Энэ нь газартай холбоотой урьдчилан шийдвэрлэгдэх газрын үнэлгээ, бусад тооцоо гэх мэт асуудалтай холбоотой. Газрын үнэлгээ гаргах, судалгаа явуулах зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын одоогийн нэг жилийн төсөв зарцуулагдах гэх мэт асуудал бий. Ийм нөхцөлөөс болоод иргэнд газар өмчлүүлэх асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцээгүй хойшлуулсан. Энэ агуулгаар Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт гарсан ба энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй байна. 3. Өнөөдрийн хуралдаанд тавигдаж буй улс төрийн чанартай асуултуудад хариу өгөхгүй гэж бодож байна. Энэ бол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хэмжээний асуудал биш болно гэв. Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нь Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хязгаарласан, дордуулсан байна. Энэхүү хязгаарлалтыг онц болон дайны байдал зарласан үед хийж болох асуудлыг, ердийн нөхцөлд хийсэн учраас Иргэний хуулийн энэхүү заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Энэ томъёоллоор дараахь байдлаар танилцуулъя: 1.Онц болон дайны байдал зарлалсан тохиолдолд иргэний эрх хуулиар хязгаарлагдах ёстой. Гэтэл ийм байдал гараагүй үед Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нь иргэний эрх, чөлөөг дордуулж, Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. 2.Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 7 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг энэхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хориглоно. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаархи заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтална гэж заасан. Учир нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5