Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

230 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүний эрхийг дордуулсан Монгол Улсын хуулийн заалтыг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх болсон. Гэтэл хүний эрхийг дордуулсан БНМАУ-ын хуулиуд, тэдгээрийн заалтыг 1992 оны 2 дугаар сарын 12-ноос хэрэглэхийг хорьжээ. 3.Улсын Бага Хурлаас 1990 оны 12 дугаар сарын 6-нд баталсан “БНМАУ-ын Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар бол Монгол Улсын иргэн 1990 оноос 1995 оны 1 дүгээр сарын 1 хүртэл газар өмчлөх эрхтэй байсан боловч 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс энэхүү эрх хасагдах болов. 4.Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлийн 1-д хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, 2-т хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй гэсэн олон улсын хэм хэмжээтэй Монгол улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нийцэхгүй байгаа юм. Эдгээр нь Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгааг тодорхойлох нөхцөл болно. Эцэст нь хүсэлт болгоход Монгол Улсад иргэн газар өмчлөх эрхтэй эсэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтэндээ хэлж өгөхийг хүсье гэжээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын иргэдийн … газар өмчлөх эрх эдлэх нь нээлттэй байгаа бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэх журмыг хуулиар баталж мөрдөөгүй байна. Ийм нөхцөлд газар өмчлөлтэй холбоотой харилцаанд төр газрын өмчлөгчийн үүргийг хэрэгжүүлж байхаар Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4-т хуульчилсаныг Монгол Улсын Иргэний газар өмчлөх эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байна. 2. Монгол Улсад иргэн газар өмчлөх эрхтэй болох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 03 тоот дүгнэлтийн хяналтын хэсэгт санал нэгтэй тэмдэглэсэн. 3. Иргэн Д.Ламжавын гаргасан гомдолтой холбогдох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан дүгнэлтийн хяналтын хэсэгт Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж тэмдэглэсэн байна. Иймд иргэн Д.Ламжавын хүсэлтийг хангах үндэслэлгүй байх тул

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5