228 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэлдэхүүнтэй 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар холбогдох асуудлын талаар иргэн Д.Ламжаваас дахин гаргасан гомдлыг хянан хэлэлцээд: 1/ Өргөдлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан Цэцийн гишүүн Ч.Энхбаатарын тогтоолыг хүчингүй болгох; 2/ Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг үүсгэсэн 02 тоот магадлалыг гаргажээ. 4.Иргэн Д.Ламжавын гомдлын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1995 оны 3 дугаар сарын 9-нд Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 6 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн 03 тоот дүгнэлт, 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн 04 тоот дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна. 5.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Юуны өмнө Цэцийн хуралдаанд урьд нь оролцож чадалгүй хуралдаан хойшлуулах шалтгаан болгосондоо хүлцэл өчье. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц газрын тухай хуультай холбоотойгоор 3 удаа хуралджээ. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх үед манай хоёр гишүүний гаргасан тайлбар бол Улсын Их Хурлын тайлбар биш, тэдгээрийн өөрсдийн нь санал бодол болно. Иргэн Д.Ламжав газар өмчлүүлэх асуудлаарх түүхэн асуудлыг хөнджээ. Монголд газар өмчлөх асуудал өнөө үед байсан зүйл биш Хүннүгийн үеийн асуудал юм шүү. Энэ талаар судлаачид бичжээ. Иргэнд газар өмчлүүлэх асуудал Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудал болно. Цэцийн хуралдаанд хэлэлцэж буй гомдолтой холбоотойгоор зарим тайлбар хийе. 1.Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд онц ба дайны байдал зарласан үед хүний зарим эрхийг хуулиар хязгаарлах тал бий. Энэ заалт бол иргэн Д.Ламжавын үзэж байгаа шиг иргэнд газар өмчлүүлэх, өмчийн харилцаатай холбоотой асуудал бишээ. Нөгөө талаар Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5