227 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.09.04 № 06 Улаанбаатар хот Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, С.Жанцан, Ч.Энхбаатар, Л.Баасан /илтгэгч/, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулж хийв. Хуралдаанд гомдол гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр нар оролцов. 1. Дондовын Ламжав Цэцэд хандаж 1995 оны 5 дугаар сарын 22-нд гаргасан өргөдөлдөө: “Монгол улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т байгаа онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэсэн заалтыг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсье” гэжээ. 2.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ч.Энхбаатар 1995 оны 6 дугаар сарын 9-нд 6 тоот тогтоол гарган энэхүү маргааныг 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргасан гэдэг үндэслэлээр иргэн Д.Ламжавын гомдлын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж бусад асуудлаар маргаан үүсгэжээ. 3.Цэцийн гишүүн Г.Нямдоо, С.Жанцан, Д.Чилхаажав нарын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5