226 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цагдаагийн ерөнхий газраас гаргасан журам заавруудад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хэм хэмжээ тогтоосон зарим заалт байгаа боловч уг журам заавар нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын объект биш учир хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.БААСАН Ж.БЯМБАА Д.ЧИЛХААЖАВ Ч.ЭНХБААТАР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5