225 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Нарангэрэл Цэцийн хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэл гаргагч иргэн А.Энхбат зарим нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юм байна. Гэтэл тэр үндэслэл нь төрийн сонин хэвлэлд нийтлэгдсэн учраас олон түмний дотор Цагдаагийн байгууллагад дураар аашилдаг тухай ойлголт төрөхөд нэмэрлэсэн. Энд, Цэцийн хурал дээр нэхэмжлэлээсээ татгалзах нэг хэрэг. Хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд Үндсэн хууль зөрчиж байна, зөрчих үүд хаалгыг нээж өглөө гэсэн гомдлыг үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Хуулинд хорих, баривчлах, албадан саатуулах, зэвсэг хэрэглэх бүхий л үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тэрхүү шийдвэр, үндэслэлд тулгуурлан цагдаагийн байгууллага зөвхөн биелүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь тодорхой журамд орж байна. Боловсронгуй болох үүднээс цааш нь хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага нэлээд зүйл хийх нь ойлгомжтой. Ялангуяа УИХ-ын гаргасан хуулийн дагуу гаргаж байгаа журмууд хууль зөрчиж байгаа эсэхэд сайн хяналт тавьж байх шаардлагатай болох нь хуралдааны явцад ажиглагдлаа. Дээрх хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэв. ХЯНАВАЛ: 1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гагцхүү хуульд тулгуурлан цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэр гаргаж шилжүүлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хүлээн авч тэрхүү шийдвэрийг хэрхэн биелүүлэх нийтлэг журам тогтооход чиглэгдсэн учраас Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Иргэн А.Энхбат Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх, тагнах ажлын талаар гаргасан нэхэмжлэлээс Цэцийн хуралдаан дээр татгалзсан учраас тэрхүү маргааныг тухайлан авч хэлэлцэн шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв. 3. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх заалтыг мөн хуулийн 40, 41, 42, 43, 44, 46 дугаар зүйлүүдтэй уялдуулан авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв. 4.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5