224 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даргад олгосон. Хүлэг, ороох цамц, усан хөөрөг, гар хурууны гав, бороохой гэх мэт нь ямар стандартчилал, технологитой байх нь хууль тогтоох бус харин цэвэр техникийн шинжтэй асуудал билээ. 3.Хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заажээ. Энэ нь “Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгсэлтэй хамт ороогүй, зөвхөн хамгаалах тусгай хэрэгсэл. Хуулийн 41 дүгээр зүйлд цагдаагийн тусгай хэрэгслийн нэгэн төрөл нь хамгаалах тусгай хэрэгсэл болохыг тогтоожээ. Ингэснээр хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдах учиргүй бөгөөд гагцхүү амь дүйсэн үед цагдаа өөрийгөө гэмт хэрэгтний халдлага довтолгооноос хамгаалахад зориулагдсан юм. Өнөөдөр соёлт хүн төрөлхтөн цагдаагийн амь нас, эрүүл мэнд золиослогдохоос аврахад чиглэгдсэн бамбай, өмсгөл зэрэг олон арга хэрэгслийг бий болгожээ. Ийм хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг баталж байх эрхийг хуулиар Цагдаагийн төв байгууллагын даргад олгосон. Энэ нь Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй” гэв. Иргэн А.Энхбат Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдолдоо хуульд огт байхгүй зүйлийг нэмж бичээгүй ч төсөл байхаас өөрчлөгдсөн зарим заалтуудыг андуу ташаарсан талтай. Ийм ч учраас өргөдөлд дурдсан цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 45 дугаар зүйлийн 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 болон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын холбогдох заалтуудыг зөрчжээ. Ер нь хүний эрх,эрх чөлөөнд халдсан ямарваа харилцааг хуулинд тулгуурласан нэрийдлээр заавар, журмаар зохицуулж болохгүй байх. Цагдаагийн байгууллагын хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу гарсан заавар, журмуудад нэр бүхий заалтуудаас агуулгын хувьд хальсан гэж үзэх зүйлүүд цөөнгүй тохиолдож байна. Энэхүү баримтаас ч үзсэн Цагдаагийн байгууллагын хууль Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 45 дугаар зүйлийн 1-д заасан заалтууд хуультай адил хэм хэмжээ тогтоож өгчээ. Тэрхүү зааврууд нь техник, технологийн биш, агуулгын шинж чанартай болжээ” гэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5