223 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлыг хуулиар зохицуулна” гэсэн үгийг иргэн А.Энхбат “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага батална” гэж өөрчлөн найруулсан. 2.1.Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах үндэслэл, журмыг эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулдаг нь хэн хүнд ойлгомжтой баймаар. 2.2.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “Цагдаагийн байгууллага нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас дээр дурдсан хуульд заасны дагуу цагдан хорих, баривчлах, албадан саатуулахаар шилжүүлсэн хүмүүсийг хүлээн авч, холбогдох шийдвэрийг биелүүлэх агуулгатай юм. Харин хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэг нь зөвхөн шийдвэрийг биелүүлэх, тухайлбал, байр сууц, хоол унд, ариун цэвэр, эрүүл мэнд, хувцас, харуул хамгаалалт, төлбөрт үйлчилгээ, ном хэвлэл ашиглах, телевиз, радио, хүлээн авагчтай, тоглоом тоглох зэргийг эл журмаар тогтоосон байна. Эдгээрээс үзэхэд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “…хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна. 3.1.Иргэн А.Энхбат хуулийн 45 дугаар зүйлд “…хамгаалах тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгслийн жагсаалт, бүх төрлийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга дангаараа буюу Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн батална” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл энэ нь хуулийн заалтаас өөр болсон. 2.Хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заажээ. Хуулийн 40, 41, 42, 43, 44, 46 зэрэг зүйлд цагдаагийн зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэл, тавигдах хууль ёсны шаардлага, журмыг нарийвчлан тогтоож зохицуулсан юм. Харин галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалах зэрэг техникийн шинжтэй асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулах эрхийг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5