222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй; түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн “…хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно …, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтууд зөрчиж байна. 2.Хуулийн 45 дугаар зүйлд “…хамгаалах тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийн жагсаалт, бүх төрлийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг Цагдаагийн төв байгууллагын дарга дангаараа буюу Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн батална” гэсэн заалт нь хүний эрх, эрх чөлөөг тодорхой тохиолдолд зөвхөн хуулиар хязгаарлаж болох, түүнчлэн хууль тогтоох эрхийг зөвхөн Улсын Их Хуралд хадгалах тухай Үндсэн хуулийн эрхийг зөвхөн Улсын Их Хуралд хадгалах тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дугаарт “…хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа юм гэжээ. Энэхүү өргөдлийн утгатай Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн С.Нарангэрэл тодорхой танилцаад дараахь тайлбарыг 1995 оны 06 дугаар сарын 10-нд гаргаж өгөв. Үүнд: 1.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг урьд нь зарлиг, тогтоол, тушаалаар зохицуулж байсан бол 1993 онд Улсын Их Хурлаас баталсан хууль нь анхны хууль болж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлэхэд чухал алхам болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэн А.Энхбатын гаргасан өргөдөл үндэстэй бус болох нь дараахь байдлаар нотлогдож байна. 1.1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага батална” гэсэн үг байхгүй /Төрийн мэдээлэл, 1993, № 8, 944 дэх тал/, атал тэр нэмж бичээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд явуулсан. 1.2. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5