221 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.08.02 № 05 Улаанбаатар хот Цагдаагийн байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1995 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан, Ж.Бямбаа /илтгэгч/, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Тус хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн А.Энхбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Нарангэрэл нар оролцов. Иргэн А.Энхбат 1995 оны 4 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: 1.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх /тагнах/ ажлын журмыг Цагдаагийн төв байгууллага: цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллага батална гэж тус тус заасан нь “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын “…хэнийг ч дур мэдэн баривчилж буюу цагдан хорьж болохгүй… хуулиар тогтоосон үндэслэл, журмаас бусад аль ч тохиолдолд хэнийг ч хорьж болохгүй …хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, түүний орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад дур мэдэн, хууль бусаар халдах, мөн түүний нэр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5