Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

218 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн дурдсан заалтууд нь хөдөлмөрчид ажлын таатай нөхцөлөөр хангуулахын төлөө тэмцэх, тухайлбал тэдний ажил хаях эрхийг онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд ч, зарим тохиолдолд хуулиар бус Засгийн газрын шийдвэрээр хязгаарлаж болохыг зөвшөөрсөн байна. Хуулийн энхүү хоёр заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухайн миний өргөдлүүдийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн, Ж.Бямбажав нар бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1.Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн арбитрын болон сайн дураар эвлэрэх тухай 92 дугаар зөвлөмжийн 4-д “Хэрэв санал зөрүүтэй асуудлаар харилцагч талууд эвлэрэх тухай тохиролцсон байвал талуудад ажил хаях, локаутыг эвлэрэх үйл ажиллагаа явагдаж буй хугацаанд зогсоох нь зүйтэй” гэж заасан байна. Энэ байдлаас авч үзвэл энэ заалт нь хүний эрхийг хязгаарласан бус харин талууд харилцан зөвшилцөлд хүрэхэд саад болохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд харин зөвшилцөлд хүрч чадахгүй бол цаад талд нь ажил хаях эрх нь хадгалагдаж байгаа гэж ойлгох нь зүйтэй болов уу. 2.Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Уг асуудлыг Улсын Их Хурал ихээхэн анхааралтай хэлэлцэж, төсөлд ажил хаялтыг хориглох заалт байсныг Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор: “…1 сарын хугацаагаар хойшлуулж болно” гэж хуульчилсан юм. Бидний үзэж байгаагаар энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлийн заалттай нийцэж байна гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай Монгол улсын 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ. Иргэн Д.Ламжав Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж байна. Үндсэн хуулинд маш тодорхой нөхцөл байдалд хүний эрхийг хязгаарлаж болно гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн маргаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5