Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

219 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл буй заалтад ийм нөхцөл, болзолгүйгээр, зөвхөн Засгийн газрын үзэмжээр хүний ажил хаях эрхийг хязгаарлах боломж нээж байгаа нь хүний эрхэнд аюултай заалт мөн. Цахилгаан станц зэрэгт ажил хаях нь улс орны аюулгүй байдалд хохирол учруулахуйц хүнд байдал бий болгож болно. Энэ нөхцөлд онц байдал зарлаж хуулиар ажил хаялтыг зогсоож болно шүү дээ” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Товуусүрэн Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “Бид яригдаж байгаа асуудлыг тал бүрээс нь авч үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т ажил хаяхыг хойшлуулах асуудлыг улс орны аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөтэй холбож тогтоосон. Тэгэхлээр энэ нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалттай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр хуулийн аль аль заалтад ажил хаях эрх хадгалагдаж байна шүү дээ. Ажил хаях асуудлыг хойшлуулж байгаа нь зөвхөн маргаан зохицуулах, маргагчдыг эвлэрүүлэх, маргааны зүйл болсон асуудлыг боломжоор хангах арга хэмжээ авах л хугацаа юм” гэв. ХЯНАВАЛ: 1.Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд нь иргэдийн ажил хаях эрхийг хязгаарлах юмуу хориглоход бус, харин маргагч талуудыг эвлэрүүлэх, нэгэнт гарсан хамтын маргааныг зохицуулахад чиглэгдсэн процессын ажиллагаа тусгасан заалтууд байна. 2. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалттай Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд агуулгаараа нийцэж байна. 3. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь үйлчлэх хүрээний хувьд гагцхүү онц болон дайны байдал зарласан тохиолдлыг хамрах нь уг хэсгийн агуулгаас харагдаж байна. Иймд Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5