217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.07.03 № 04 Улаанбаатар хот Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1995 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Ц.Цолмон, Н.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн нар оролцов. Иргэн Д.Ламжав 1995 оны 5 дугаар сарын 22, мөн оны 6 дугаар сарын 5-нд гаргасан өргөдлүүддээ: “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг гурван талт эвлэрүүлэх хороогоор болон шүүхээр хянан шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно”, 3 дахь хэсгийн “Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн хүн тээвэр, улс, хот, хоорондын болон цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгууллагад ажил хаях нь улс орны аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироохоор байвал Засгийн газар уг арга хэмжээг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5