Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

214 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл намын бүлэгтээ, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг Улсын Их Хуралд албан ёсоор санал оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас Улсын Их Хуралд хандаж илгээлт гаргасан байна. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгээс Улсын Их Хуралд оруулсан санал дүгнэлтэд: “…газрыг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийг одоо гаргахгүй бол Үндсэн хуулийн энэ тухай заалтаас ухарсан хэрэг болох уу гэсэн асуулт гардаг. Энэ талаар ухарч няцсан юм байхгүй гэж хариулах бүрэн үндэс бий… Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно… гэж Үндсэн хуульд заасан нь нэг талаар Газрыг өмчлүүлж ч болох, нөгөө талаар өмчлүүлэхгүй байж ч болох утга санааг адилхан илэрхийлж байгаа билээ. …Монгол Улсад газрыг хувьд өмчлүүлэх бодит нөхцөл бололцоо бүрдээгүй байна. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг гаргах шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас Улсын Их Хуралд хандаж гаргасан илгээлтдээ: “…Үндсэн хуульд газрыг иргэдэд өмчлүүлж болно гэж заасан нь үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Зарим нам хэсэг бүлгийн үзэл баримтлал, саналыг үндэсний ашиг сонирхлоос, түүнийг хуульчлан баталгаажуулсан Үндсэн хуулиас дээгүүр тавих эрх бидэнд байхгүй…” гэжээ. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулаагүй орхисон болон Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үндсэн хуулиар шийдчихсэн асуудлыг шийдэгдээгүй мэтээр Улсын Их Хурал үзэж байгаа нь харамсалтай байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож хэлэхдээ: “…Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхийг хязгаарласан, хойшлуулсан зүйл байхгүй. Газар өмчлөх эрх нээлттэй байгаа бөгөөд иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал л иргэдийн газар өмчлөх эрх хязгаарлагдмал байгаа гэж үзэж болно. Улсын Их Хурал иргэнд газар өмчлүүлэх асуудлыг хойшлуулахдаа соёл иргэншлийн асуудлыг болон Монголын төрт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5