Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

215 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ёсны түүхэнд газрыг өмчлүүлж байсан явдал байхгүй байгаа зэргийг харгалзсан болно” гэжээ. ХЯНАВАЛ: Одоогийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ёсоор Монгол Улсын иргэд газар өмчлөх үндсэн эрхтэй болохыг Цэцийн хуралдааны явцад санал нэгтэй нотолсоныг тэмдэглэж байна. Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийнхээ дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх асуудлыг тусгай хуулиар зохицуулахаар шийдвэрлэхдээ иргэний газар өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын болон Иргэний хуульд заасныг үндэслэсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрын зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”, Газрын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохих хуулиар зохицуулна” гэсэн заалтуудаар батлагдаж байна. Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ бүлэгт заасан “газар өмчлөгч” гэснийг “төр” гэж ойлгоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг хуулиар зохицуулах тухай заалт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй бөгөөд Улсын Бага Хурлаас 1993 онд багтаан батлан гаргах хуулиудын жагсаалтад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль биш, Монгол Улсын Газрын тухай хууль орсон байна. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан Иргэний газар өмчлөх эрхийг үгүйсгэсэн, түүнчлэн Үндсэн хуулийн Хавсралт хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар хамгаалалтгүй орхисон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Үндсэн хуулийн бусад заалтыг зөрчжээ гэсэн иргэн Д.Ламжавын гомдлын шаардлага тодорхойгүй байгаа учраас иргэн Д.Ламжавын энэ талаархи хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс магадлал гарган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5