Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

213 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл анхааралтай уншиж үзвэл “иргэнд газар өмчлүүлэх асуудлыг гагцхүү хуулиар зохицуулна” гэсэн болон иймэрхүү агуулгатай зүйл, заалт байхгүй байна” гэжээ. Газрын тухай хууль болон Иргэний хуулийг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын хуралдааны протоколыг судлан үзэхэд Үндсэн хуулийн цэцэд хандсан дээрх асуудлуудаар Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбогдож маргаан гарч байсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед 1994 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид хэлэхдээ: “…Үндсэн хуулийн бэлэн байгаа заалтын учрыг бид янз бүрээр мушгин тайлбарлаж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль бол нэг намын сонирхлын хууль биш, аль ч намын сонирхлын хууль биш ээ. Бүх намууд бүх улс төрийн хүчний балансыг илэрхийлдэг хууль. Ердийн хууль буюу урсгал хууль бол тухайн ялсан улс төрийн хүчний сонирхлыг дагаж гарч ирдэг, зарим талаараа оросоос оруулбал дур зорго орж болдог хууль байж болдог. Тэрийг Үндсэн хуулиар хязгаарладаг ёстой юм. Үндсэн хуулиа буруу тайлбарлаад мушгиад байх юм бол тэр Үндсэн хууль гэж байхын хэрэггүй болж байгаа юм. …Хуулиа хэлэлцүүлээд өмчлүүлэх бэлтгэлийг 5 жилийн дотор хангах, юм шийдээгүй байж бэлтгэлийг хангана гэж байхгүй…” гэжээ. Иргэний хуулийн хэлэлцүүлгийн үед 1994 оны 11 дүгээр сарын 21-ний хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж хэлэхдээ: “Нямдоржийн саналаар /…иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал “газар өмчлөгч” гэснийг төр гэж ойлгоно…/ ингээд явж болно. Энэ бол санал байх гэхдээ энэ үр дүнд хүрэхгүй, би энэ асуудлыг санаачлахгүй, санаачлах хүн байх байх. Юу гэхлээр Цэц дээр очоод Үндсэн хуулинд төр иргэн хоёрт хоёуланд нь өмчлүүлнэ гэсээр байтал дан ганц төр гээд хэлчихвэл Үндсэн хуулийн заалт зөрчжээ гээд энэ заалт унана…” гэжээ. Мөн өдрийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн хэлэхдээ “…иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал тэртээ тэргүй төр газрын эзэн гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ Нямдоржийн хэлж байгаагаар ерөөсөө газар өмчлөгч гэдгийг нь хасаад эзэмшиж ашиглаж болгоно гэвэл энэ Үндсэн хуультай зөрчилдөнө…” гэжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАХН-ын удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5