Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

212 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал ийм шийдвэр гаргаснаар Үндсэн хуулийг зөрчөөгүй бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд ажилласан гэж үзэж байна. Улсын Их Хурал “Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” гаргахыг хойшлуулж, энэ асуудалд хандах бодлогоо тодорхойлсон болохоор дараа нь гарсан зарим хуульд орсон тодорхой заалтыг ч дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор авч үзэж ойлгох ёстой. Тухайлбал, Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцэн баталсан “Иргэний хуулийн” 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл /үүнийг бид онцлов/ энэ бүлэгт заасан “газар өмчлөгч” гэдгийн дор “төр”-ийг ойлгоно гэж заасан юм. Иргэний хуульд ийм заалт оруулсан нь хуулийг хэрэглэгч болон жирийн иргэдэд түүнийг нэг мөр ойлгоход туслах зорилго агуулсныг хэлэх нь зүйтэй болов уу. Улсын Их Хурал нь эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг, тухайлбал, хуулийн төслийг хянан шийдвэрлэхдээ тухайн хууль болон асуудлын талаар шийдвэр гаргах нийгэм, эдийн засаг, улс төрийн болон бусад нөхцөл байдал бүрдээгүй, эсвэл хэрэгжих боломжгүй, эх орон ард түмний нийтлэг эрх ашиг, сонирхолд нийцэхгүй байх зэрэг шалтгаан байвал хэлэлцэхийг орхих, хойшлуулах, дахин боловсруулахыг холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгож буцаах эрхтэй. Энэ л бүрэн эрхийн хүрээнд дээрх төсөлд хандсан болно. Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн асуудалд хөндлөнгөөс оролцож, ийм хуулийг заавал гаргах ёстой. Эсвэл хуульд ийм заалт заавал орох ёстой гэж хүчээр зүтгэх нь эрх зүйн соёлгүй, бүдүүлэг явдал гэж ойлгож байна. Аливаа хууль бус асуудлыг Улсын Их Хуралд тулган хүлээлгэх, тулган шийдвэрлүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсоох ёстой. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дугаар заалт манай улсад хэрэгжиж байгаа болоод газрыг иргэдэд өмчлүүлэх асуудал нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно” гэж заасны дагуу /өмчлүүлж болно гэдэг нь агуулгаараа өмчлүүлж ч болох өмчлүүлэхгүй ч байж болох/ манай улсад нээлттэй үлдэж байгаа юм. Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас баталсан хуваарийн дагуу батлан гаргана” гэсэн нь үнэн. Гэтэл Үндсэн хуулийн 5, 6 дугаар зүйлүүдийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5