Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

211 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн заалтын дагуу газрын аливаа хөдөлгөөнийг төрөөс бүртгэн хянах ёстой юм. Түүнээс гадна Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар … төрийн өмч мөн” гэсэн заалтаар давхар өмчлөл гэсэн хууль зүйн талаасаа утгагүй зүйл тусгагдаагүй юм. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дээрх заалт чухамхүү ийм утга санаагаар батлагдсан болохыг Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэг дэх 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт ч давхар нотолж байгаа юм. Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд газар өмчлөх эрхийг устгасан хууль гаргах эрхтэй боловч үүнийгээ эрх зүйн соёлтой хийх үүрэгтэй билээ. Үүний тулд Үндсэн хуулинд иргэний өмчийн эрхэнд халдана гэсэн утга бүхий өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Нямзагд, Ц.Шаравдорж нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар үндэслэлдээ: “…Иргэн Д.Ламжавын Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдол, өргөдөлд дурдсан үнэлэлт, дүгнэлтийг зөвшөөрөх хууль зүйн ямар ч үндэсгүй гэж үзэж байна. …Хамгийн их бодож боловсруулж байж, буурь суурьтай шийдвэрлэх асуудал бол газрыг хувь хүнд өмчлүүлэх эсэх тухай асуудал юм. Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэснийг хууль зүйн хувьд хэрхэн ойлгохоос эхлэх нь зөв болов уу? Иргэн Д.Ламжав дээрх заалтыг тайлбарлахдаа иргэнд газар өмчлүүлэхийг хоёрдмол санаагүй шийдвэрлэсэн гэснийг бид зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үндсэн хуульд “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ” гээгүй. Харин “…өмчлүүлж болно” гэсэн шүү дээ. Энэ хоёр үг утга агуулгаараа ихээхэн ялгаатайг мартаж болохгүй. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг энэ удаа Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээгүй нь нэгдүгээрт, газрын гол гол харилцаа батлан гаргасан бусад хуулиудад багтаж тодорхойлогдсон, хоёрдугаарт, газрыг иргэнд өмчлүүлэх нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн бэлтгэл манай оронд хараахан бүрэлдээгүй, гуравдугаарт, олон түмний санаа бодлыг үндэс болгож Улсын Их Хурлын чуулган энэ асуудлыг хойшлуулсан нь цаг үеэ олсон зүй зохистой шийдвэр болсон гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5