210 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасан хэмжээнд хязгаарлах, 1990 онд хуульчлан батлагдсан газар өмчлөх эрхийг баталгаажуулсан Үндсэн хуульд заасан хэмжээнд хязгаарлахын тулд юун түрүүн Газрын тухай хуулийг гаргах ёстой байсан бөгөөд Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор Улсын Бага Хурлын тогтоолын хавсралтад: “10. Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэн тэргүүнд шаардлагатай дараахь хуулиудыг батлан гаргах” гэсэн хэсэгт Газрын тухай хуулийг 1992 оны 2 дугаар сарын 7-нд багтаан гаргахаар заажээ. Энэ үүрэг тухайлбал, Газрын тухай хуулийг өмнө тэмдэглэсэн агуулгаар 1993 онд багтаан батлах үүрэг Улсын Их Хуралд шилжсэн билээ. Гэтэл Улсын Их Хурлаас 1994 оны эцэст батлан гаргасан Газрын тухай болон Иргэний хуулийн нь агуулгын хувьд иргэд газар өмчлөх эрхийг дахин устгаж байгаа учир хамгаалалтгүй орхисон ба хугацааны хувьд бүтэн 2 жил гаруй хугацаа алджээ. 2.Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн …Төр нь …хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэд Монгол Улсдаа газар өмчлөх эрхтэйг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн атал энэ эрхийг мөн чанартаа устгаж байгаа учраас хамгаалах аргагүй байдалд хүрсэн байна. Ийнхүү Газрын тухай хуульд Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахгүй орхисон болон үүнийгээ Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтаар баталгаажуулсан явдал Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж байна. 3.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, …өмчлөх, …эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайлчан авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө тухайн тохиолдолд газрыг ч өмчлөх эрхтэй бөгөөд энэ эрхээ баталгаатай эдэлнэ гэж Үндсэн хуульд давхар заасаар байтал энэ эрхийг Газрын тухай хуульд хамгаалахгүй орхисон болон энэ эрхийг ямар хугацаагаар устгасан тухай Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. 4.Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь хэрвээ Монгол Улсын иргэн хүсвэл газар өмчлөх эрхтэй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх хязгаарлалтыг хангахын тулд газар төрийн хамгаалалтанд байна гэсэн Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5