209 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.03.09 № 03 Улаанбаатар хот Монгол Улсын Газрын тухай хууль болон Иргэний хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны дүгнэлтийг 1995 оны 03 дугаар сарын 9-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, С.Нямзагд нар тус тус оролцов. Монгол Улсын иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлуудыг тавьж байна. Монгол Улсын Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар хамгаалалгүй орхисон болон Улсын Их Хурлаас баталсан Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хавсралт хуулийн дараахь заалтуудыг зөрчиж байна. Үүнд: 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн… үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 1993 онд багтаан гаргана” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь газар бол үл хөдлөх хөрөнгө мөн бөгөөд иргэд газрыг өмчлөх эрхтэй болсноор хувийн өмч эдийн засгийн үндсэн баталгаагаар хангагдсан билээ. Ийнхүү өмчлөгчийн эрхийг хамгаалах, Үндсэн хуульд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5