Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

208 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээлийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж Үндсэн хуулийг зөрчсөн тухай аль ч асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна. Энэ талаар гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 02 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, Улсын Их Хурлын 1995 оны 3 дугаар сарын 13-ны 20 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан” гэсэн заалтыг хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШүүД Г.НЯМДОО Л.БААСАН Ц.ЦОЛМОН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Ч.ЭНХБААТАР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5