Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

207 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх заалтад үл хамаарах Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Улсын Их Хуралтай нэг удаа зөвшилцөх боловч эцсийн шийдвэр гаргах эрхээ хадгална гэсэн агуулгатай Үндсэн хуулийн заалтаас зөвлөлд биш, шүүхэд илүү ойр тогтолцоо болох нь харагдаж байгаа бөгөөд Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар Цэцэд хандах эрх бүхий субъектуудын хувьд цорын ганц ялгааг Үндсэн хуулиар тогтоосон юм. Энэ нь Цэц иргэнээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг өөрийн санаачилгаар, бусад субъектээс ирүүлсэн хүсэлтийг заавал хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж Үндсэн хуульд зааснаар давхар нотлогдож байгаа билээ. Гэтэл Цэцийн тухай хуульд Үндсэн хуулийн энэ тодорхой заалтыг иргэний эрхийг хохируулах замаар шийдсэн нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх заалт төдийгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-ыг давхар зөрчихөд хүрнэ. Цэцийн дүгнэлтэд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Цэцийн бүх гишүүдийн хуралдааны тухай 1995 оны 5 дугаар сарын 2-нд “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн зарлалаас үзэхэд миний Цэцэд хандаж тавьсан гомдлыг бүхэлд нь хянах агуулга харагдаж байна. Иймд: 1.Аль ч тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч тодорхой байх ёстой бөгөөд Цэц тэдгээрийн хооронд шүүхийн байр сууринаас хандах ёстой. 2.Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан эдгээр заалт нь Улсын Их Хурал өөрөө нэхэмжлэгч байх зөвхөн тэр тохиолдолд тохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нь тодорхой болсон Үндсэн хуулийн маргааныг шийдэж өгөх хүсэлтийг зарим тохиолдолд гаргах тухай урьдчилан хуулиар тохирч болох юм. Ялангуяа Улсын Их Хурал дахь намын бүлэг буюу тодорхой тооны гишүүдэд Улсын Их Хурлын хүсэлтээр Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх олгох нь илүү зохимжтой байх болно” гэжээ. Энэхүү тайлбарыг бичгээр үйлдэн ирүүлсэн байна. ХЯНАВАЛ: Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн нэгд бий “Иргэд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д буй “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5