206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтын үйлчилгээг хаасан байна гэж дурьджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн ээцийн 1995 оны 1 дүгээр сарын 18-ны хуралдаанаас: Монгол Улсын Үндсэн хуулийн ээцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн ээцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн 02 тоот дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлын 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 20 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр шийдвэрлэжээ. Мөн тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 02 тоот дүгнэлтийн 2 дахь заалт буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой заалт байхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав тайлбарлахдаа: “Улсын Их Хурлын хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцсэн байдлаас үзэхэд Улсын их Хурал Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг дараахь байдлаар тайлбарлаж байгаа нь нотлогдож байна: • 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргаануудаас Цэцийн харъяалалд хамаарах хэсгийг тогтоож өгч байгаа юм. • Иймээс Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээллийг Цэц харъяаллын дагуу шүүх зэрэг байгууллагад шилжүүлэх ёстой. • Цэц бол Үндсэн хуулийн шүүх биш зөвлөх шинжтэй байгууллага юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5