Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

205 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1995.05.10 № 01 Улаанбаатар хот Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, С.Жанцан, Ж.Бямбаа, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын гомдлоор үүссэн, Цэцийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэдэн гадаадад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөн томилоогүй тул Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэхээр Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас аман магадлал гаргав. Иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлд: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5