Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

200 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улсын гэрээ Үндсэн хуульд нийцэхгүй байгаа тухай иргэнээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг Цэц авч хэлэлцэх ёсгүй болж байна. Гэтэл Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гэснээс ч ийм эрх иргэнд олгогдсон нь ойлгомжтой байна. 2. Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал ... хүсэлтээ чуулган буюу хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэж гаргана” гэсэн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Улсын Их Хурлын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурал шийдвэрээ олонхиор гаргадаг бөгөөд гаргасан шийдвэрээ хамгаалах зүй ёсны сонирхол тухайн шийдвэрийг гаргасан олонхид бий. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гарч болох ба энэхүү зөрчлийг шийдвэр гаргасан олонхи ямар нэг шалтгаанаар /хуулийн сүлжээг дутуу ашиглах, тухайн үеийн улс төрийнхөө сонирхолд хөтлөгдөх зэргээр/ олж харахгүй, нэгэнт гаргасан шийдвэрээ Цэцээр хянуулаад олох юмгүй тул Цэцэд хүсэлт гаргах сонирхол төрөхгүй. Ийнхүү хуулийн энэ заалт нь Үндсэн хуулийн тухайн заалтын үйлчилгээг хаасан байна. Энэ нь Үндсэн хуулийг дээдлэх хэвийн үйл ажиллагаанд ч муугаар нөлөөлж болно. Төрийн ардчилсан тогтолцоотой улсуудад харьцангуй цөөн тооны гишүүн хамтран эсвэл намын бүлэг Үндсэн хууль зөрчигдсөн тухай маргаан үүсгэж Үндсэн хуулийн шүүхдээ хандах эрхийг хуулиар урьдчилан олгосон байдаг нь парламент алдаагаа өөрөө засах, хууль тогтоох үйл ажиллагаанд нямбай хандах, төрийн тогтвортой байдлыг хангах хөшүүрэг болж өгдөг байна. Цэцийн тухай хуулийн энэ заалт нь зарим үед парламент дахь улс төрийн тэмцлийг гудамжинд түлхэн гаргах өдөөн хатгалгын үүрэг гүйцэтгэж ч мэдэх юм” гэжээ. Д.Ламжав 1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: “...10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг намын бүлэг, аль эсвэл Улсын Их Хурлын тодорхой тооны гишүүн хамтран Улсын Их Хурлын хүсэлтийг гаргаж болдог байхаар өргөтгөвөл Үндсэн хуулийн тодорхой заалтын үйлчилгээг хааж байгаа дээрх зөрчил арилна. Ийм боломж нээгдсэнээр Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хууль дээдлэх хамтран ажиллах явдалд ахиц гарах, төрийн эрхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5