Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

201 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөө намуудын хоорондохь улс төрийн тэмцэл илүү соёлтой болох нь дамжиггүй. Миний өргөдөлд бичигдсэн Үндсэн хууль зөрчигдөж байгаа тухай маргааныг анхааралтай хянан шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ найдаж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дашцэдэн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдсөн юм байхгүй. Цаана нь иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх нээлттэй байгаа гэж үзэж байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт ч мөн Үндсэн хуулийг зөрчөөгүй. Улсын Их Хурал бол хамтын хариуцлагын байгууллага учраас шийдвэрээ олонхийн саналд үндэслэн гаргадаг ёстой гэв. Д.Ламжав Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа нэмж хэлээд байх зүйл байхгүй байна. Өргөдөл, нэмэлт тайлбартаа тодорхой тайлбарлаад хэлчихсэн байгаа гэв. ХЯНАВАЛ: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай аль ч асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай иргэдэд Үндсэн хуулиар нэгэнт олгогдсон эрхийг хэт хязгаарлаж, зөвхөн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтанд хамруулж уг эрхийг эдлүүлэх болгосноор Үндсэн хуулийг илэрхий зөрчихөд хүргэсэн байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөвхөн Улсын Их Хурлын баталсан хуулиуд хийгээд түүний бусад шийдвэрүүдтэй холбон явцууруулж ойлгох нь учир дутагдалтай тул энэ хэсгийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс энэ талаархи иргэн Д.Ламжавын гомдлыг хангах боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ГАРГАХ ДҮГНЭЛТ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5