199 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.01.18 № 02 Улаанбаатар хот Цэцийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбаа, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дашцэдэн нар оролцов. Иргэн Д.Ламжав 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1.Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Иргэд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ.” гэсэн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Цэцийн тухай хуулийн дээрх заалт ёсоор иргэн Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дүгээр заалтын дагуу л өргөдөл, мэдээлэл ирүүлэх болсон байна. Хэрэв энэ заалтыг баримталбал хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5