МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 539 байгуулсан гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Баярлалаа.51 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 2000.07.06 Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэм гишүүд зэ! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын 2 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон Монголын парламент өнөөдөр сүүлийн чуулганыхаа хуралдаанаа хааж дараагийн сонгогдсон Улсын Их Хуралд хууль тогтоох эрх мэдлээ шилжүүлэхэд цөөн хэдэн хоног үлдээд байна. Аливаа зүйлийн хаалт, төгсгөл гэдэг нөгөө зүйлийн нээлт, эхлэлийг авчирч байдаг. Ардчиллыг, нийгмийн өөрчлөлт, шинэтгэлийг эхэлж, хамгаалж, бэхжүүлж ирсэн улс төрийн хүчнүүд болох МҮАН-МСДН түүний Ардчилсан Холбоо эвслийн олонхи болсон парламент өнөөдөр хууль тогтоох бүрэн эрхээ дараагийн парламентад шилжүүлэхэд цөөн хоног үлджээ. Монгол Улсын Их Хурлын өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааг удирдаж, хурлыг даргалж байсны хувьд парламентын үйл ажиллагааг товч, цөөхөн үгээр хэлье гэж бодлоо. Өнгөрсөн 10 жилд монголчууд бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн ололтын оргил нь улс төрийн ардчилсан тогтолцоо, парламентын хөгжлийн зөв төлөвшил гэж үзэж байна. Үнэхээр сүүлийн дөрвөн жилдТа бидний хүчин зүтгэсэн парламент нь ардчиллын сонгодог загвар, түүний хуралдаанууд нь ардчиллын нээлттэй хэлэлцүүлэг байсан. Монгол Улсын түүхэнд анх удаа олонхид бүрэн хяналт тавьж чадах цөөнхтэй парламент ажиллаж байсан нь аливаа асуудлыг ул үндэстэй, үнэн мөнөөр, улс төрийн зөрчил, маргааныг зөвшилцлийн замаар шийдэх хөрс суурийг анхнаасаа бүрдүүлж байлаа. Ийм нөхцөл байдлыг гаднаас нь, ардчиллын ерөнхий агуулгаар нь харахад таатай мэт боловч энэхүү танхимд 4 жил хамтран ажилласан Та бидний хувьд тийм амар байж чадсан билүү, үгүй билүү. Хурц асууддаар мэтгэлцээн үүсэхэд санал нийлээгүй, тохиролцож чадаагүй, зөвшилд хүрээгүй цөөнх хурал хаяхад хурлын ирц байхгүй болсон удаа олон тохиолдож байсан билээ. Ийм мухардлаас гарах арга замыг бид цаг үргэлж хайж, тэр бүрийдээ улс төрийн оршихуйн шинэ арга ухааныг нээж, тодорхой шийдэлд хүрч чадаж байлаа. Олонхи, цөөнх үргэлж зөрчилдөж, заавал бие биендээ буулт хийх замаар асуудлыг шийддэггүйг ч мөн энэ парламент харуулж байсан. Улс орны хувь заяанд шууд нөлөөтэй амин чухал асуудлаар бараг 100 хувь зөвшилцөж чадах бүрэн боломжтойг Та бидний Улсын Их Хурал харуулж бас чадсаныг онцлон тэмдэглэмээр байна. Энэ нь Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw