538_____МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тогтолцоонд бүрэн шилжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан өөрийн хэрэгцээнийхээ 30-аас доошгүй хувийг хангах гэх мэт биелэх нь байтугай эхлэл нь хийгдээгүй олон зорилт дэвшүүлж Улсын Их Хуралд дангаараа ноёрхсон мөртлөө МАХН сүүлдээ хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн тухай ярихаа больчихсон тийм цаг үе байсан. Ажилгүйдэл, ядуурал газар авч, гэмт хэрэг хавтгайрсан, эдийн засаг, нийгмийн олон бэрхшээлтэй асуудал тулгарч бие биеэ дэрлэн хариу нэхэж байсан цаг үе байсан. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар өөрчлөлт, шинэчлэлтийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг улс төрийн амаргүй нөхцөлд шийдвэрлэх, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх талаар эвслийн тайлан мөнгөний ханшны уналтыг хязгаарлаж чадлаа. Өмнөх Засгийн газраас авсан бодит нөөцийг 3 дахин нэмэгдүүлж 180 сая ам.доллартхүргэлээ. Сумдын төв, суурин газрын цахилгаан эрчим хүчний системд холбох замаар олон айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Олон зуун км зам, 1үүр барьж, нийтийн тээвэр, мэдээлэл, холбооны шинэ үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээний хирээр нэмэгдүүлж дэд бүтцийн хөгжилд урьд байгаагүй хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд хийж чадлаа. Энэ хөрөнгө оруулалт нь гадаадын хандивлагч орон, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын манай Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэний илрэл. Мөн өмч хувьчлалыг эрчимтэй явуулсны үр дүн гэж бид дүгнэж байгаа юм. Малыг малчдад, орон сууцыг эзэнд нь үнэгүй хувьчилж иргэдээ өмчтэй болголоо. Өмнөх Засгийн газрын үеэс уламжлагдан ирсэн тэтгэврийн ялгааг арилгаж, төрийн албан хаагчдын дундаж цалинг 2 дахин нэмэгдүүллээ. Өнөөдөр ч гэсэн энэ тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх бололцооны хөрөнгө мөнгийг үлдээж байгаа гэдгээ харин энд хэлэхэд таатай байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт бүтцийн томоохон өөрчлөлтийг хийж чадлаа. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулан чөлөөт хэвлэлийнхэнд ажиллах боломж нөхцөлийг нь хангахад тодорхой тусламж, дэмжлэг үзүүлж эрх зүйн орчинг бүрдүүлж өглөө. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30 гаруй мянган хүнийг цагаатгаж үр удамд нь 8,4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олголоо. Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд ихээхэн дээшилсэн. Өнгөрсөн 10 жилд монголчуудын олсон ололтын түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүйн нэгэн адил өнгөрсөн хугацаанд эвслийн Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг үгүйсгэх аргагүй юм. Засгийн эрхийг барьсан энэ хугацаанд улс төрд нухлуулж, төрийн дөрөөнд хатуужсан ардчилалынхан төлөвлөснөө биелүүлэх, эхэлснээ гүйцээх, бүтээснээ бэхжүүлэх боломж ирнэ гэдэгт бид итгэж байна. Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газрыг дэмжиж ажиллаж ирсэн Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүн Та бүхэнд түүнчлэн сонгогчидтой
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw