Монгол улсын парламент - боть 1

540 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Үндсэн хуульд хийсэн тодотголын шинжтэй өөрчлөлтийг баталсан хуралдааныг энд дурсан дурдаж байна. МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл төр барьсан 4 жил олон чухал ололтуудаар тэмдэглэгдэн түүхэнд үлдэх нь илэрхий ч ардчиллыг Монголд төлөвшүүлж, эдийн засгийн шинэтгэлийн гол гол алхмуудыг хийсэн гэсэн тодотголтой үлдэх нь өнөөдөр гарцаагүй үнэн болжээ. Энэ 4 жилд үнэхээр ажиллаж байсан, ажиллахыг ч хүсч, зорьж байсан. Үүнийгээ ард түмэндээ энэ хүндэт индэрээс ам. бардам өгүүлж байгаадаа гүн таатай байна. Улсын Их Хурлын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх эрх мэдлийн орчинд гарсан алдаа, сургамж олон бий. Энэ бүгдийг авах, гээхийн ухаанаар шүүн хэлэлцэхээс ч бид ухраагүйг тэмдэглэн хэлье. Энд зайлшгүй дурдах ёстой нэгэн зүйл бол энэ алдаануудын субъектив, хувь хүмүүс өдөөсөн, тэдний үйл ажиллагаагаар тодорхойлогдох шинжтэй байсан явдал юм. Нэг үгээр хэлбэл, МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бодлогын чанартай, зорилгын шинжтэй алдааг огт хийгээгүй, улс орны сайн сайхан, ардчилал, зах зээлийн бэхжилтийн узэл санаанд үйл ажиллагаагаа захируулж байсан юм. Ийм чухал, өвөрмөц нөхцөл байдалд хамтран ажиллаж байсан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлж, та нарынхаа цаашдын ажил үйлс, улс эх орныхоо төлөө гэсэн үйл хэрэгт амжилт хүсье. Биднийг халааг авч ажиллах дараагийн парламентын дийлэнх олонхийг, бүр тодруулж хэлбэл 90 гаруй хувийг нь МАХН-аас нэр дэвшигчид бүрэлдүүлэхээр урьдчилсан дүнг 2000 оны Улсын Их Хурлын сонгуулиас гарчээ. Ийм нөхцөл байдал 1992-1996 онд үүсч л байсан. Ийм байдал ардчиллын ерөнхий агуулгаар, гаднаас нь харахад тийм ч оновчтой, таатай зүйл биш юм. Магадгүй дотор нь орж ажиллах Улсын Их Хурлын шинэ гишүүдэд амар ч юм шиг санагдаж байх болох юм. Хамгийн гол нь 1996 оноос хойшхи Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Тийм ч учраас цөөнхийн хяналтгүй парламент ажиллах, оновчтой шийдэл, ялангуяа шинэтгэл, өөрчлөлтийн алхмуудыг зохистой, шийдэмгий хийх боломжоор анхдагч үндэс сууриараа өмнөхөөс дутмаг байна гэдгийг энэ гишүүддээ анхааруулж байна. Улс орныхоо ирээдүй, ард түмнийхээ цэцэглэлтийн хувь заяанд шийдвэрлэх үүрэгтэй өөрчлөлт, шинэтгэлийг үргэлжлүүлэн, сонгогч олныхоо итгэлийг дааж явахыг бид тэднээс хүсч байна. Улсын Их'Хурлын энэ жилийн, 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Үндсэн хууль, бусад хуулиуд болон олон нийтийн үүсгэл санаачилгын эх үүсвэр дээр бидэнтэй хамтарч ажилласан бүх хүмүүс, бүх албан тушаалтан, бүх байгууллагуудад талархлаа илэрхийлж байна. Ялангуяа бидний ажил алба, түүнийг мэргэжлийн түвшинд хинж гүйцэтгэхэд байнгын өдөр тутмын туслалцаа үзүүлж ажиллаж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, бидний үйл ажиллагааг олон түмэнд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw