МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 537 Малчдыг малжуулахад зориулсан хандив тусламжийг төвлөрүулж, зарцуулалтад нь төрийн зүгээс хатуу хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна. Манай нам мал аж ахуйд тэргүүлэх ач холбогдолд өгч, малыг төрийн хамгаалалтад байлгах Үндсэн хуулийн заалтыг бодитойгоор хэрэгжүүлж, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах, мал эмнэлэг, үржил селекцийн ажлыг төрийн зүгээс санхүүгийн хувьд дэмжих, малчдыг цахилгаан гэрэлтэй болгох, холбоожуулах, малчдыг малжуулах арга хэмжээг Улсын Их Хурлын 2000 оны сонгуульд оролцох хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэх болно. Малчид төдийгүй, Монгол орныг эдийн засгийн хямралаас гаргаж, ажилгүйдэл, ядуурлыг бодитойгоор бууруулж, ард түмний амьдралыг эрс дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх, авилгал, хээл хахуулийг хазаарлан зогсооход чиглэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн цогцолбор мөрийн хөтөлбөрөө манай нам удахгүй сонгогч түмэндээ толилуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Бид Монгол улс, монголын ард түмэн өнөөдрийнх шигээ дандаа ядуу зүдүү, Монголын төр өнөөдрийнх шигээ дандаа эмх замбараагүй байна гэж үздэггүй. Манай нам өнөөгийн хямрапт байдлаас гарах ёстойг ойлгоод зогсохгүй чухам яаж гаргахыг бас мэдэж байгаа. Эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсон дээр тулгуурлан монголчууд бид улс орноо хөгжүүлж чадна гэдэгт манай нам хатуу итгэдэг юм. Монгол улс хөгжин бэхжтүгэй! Анхаарал тавьсанд баярлалаа!50 Чуулганы хаалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэн үг 2000.07.06 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! 1996 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Улсын гүйцэтгэх засаглалын дээд байгууллага Засгийн газар гүйцэтгэсэн ажлаа нэгтгэн дүгнэж Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээний үндсэн дээр боловсруулсан үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралдаа өргөн мэдүүлээд байна. 4 жилийн өмнө Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар ажиллаж эхлэхэд улс орны эдийн засгийн байдал ямар байсныг Та бүхэн эрх биш санаж байгаа байхаа. Ард түмний гар дээр байсан хэдэн төгрөг нь инфляцид идүүлээд алга болчихсон, алдаг оног ажилладаг хэдэн үйлдвэр нь эргэлтийн хөрөнгөгүй зогсож, ажилчид нь гудамжинд гарчихсан, Засгийн газар нь амиа аргацааж өдөр хоног өнгөрөөж, эдийн засгаа урсгалд нь орхисон улс орны хэмжээнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлууд шил шилээ даран хүлээсэн нь цаг үе байсан. Мөрийн хөтөлбөртөө газрыг иргэдэд өмчлүүлэх, их хувьчлалыг 1993 онд багтаан дуусгах, орон сууцыг хувьчлах, үнэ тарифыг чөлөөлөх, чөлөөт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw