Монгол улсын парламент - боть 1

536 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 2000 оны хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар МАХН, түүний УИХ дахь бүлэг байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. Монголын үндэсний гэгдэх телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр сурталчилж байгаачлан “Өршөөлийн тухай” хуулийг гаргахын эсрэг МАХН зогсоогүй. Гэмт хэрэг үйлдсэн хэн ч бай хуулийн дагуу, төрийн нэрийн өмнөөс шийтгэл хүлээлгэх ёстой. Гэхдээ төр шийтгэдэг ч, мөн өршөөдөг ч гэсэн зарчим байдгийг хэн бүхэн мэднэ. Тийм учраас санамсаргүй, анх удаа хэрэг үйлдсэн этгээдэд төр өршөөл үзүүлэхийг бид үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, “Өршөөлийн хууль”-ийг гаргахдаа хамруулах хүрээг' нь хумих шаардлагатай гэсэн санал тавьсан юм. Иймээс хуулийн байгууллагуудаас хийсэн судалгааг үндэслэн өргөн барьсан төсөлд зохих өөрчлөлт хийсэн хөнцөлд л “Өршөөлийн тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлан гаргаж болно гэж бид үзэж байна. Цахилгааны тухай хуулийг Дулааны тухай болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиуудтай нэг багц болгон Улсын Их Хурлаас батлан гаргахын төлөө МАХН-ын УИХ дахь бүлэг байр сууриа илэрхийлж байна. МАХН үнэ, цэнэтэй томоохон аж ахуйн нэгжийг хувьчлахын төлөө байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Гэхдээ үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүрийн эдийн засгийн чадавхи, тэдгээрийн эдийн засагт оруулах хувь нэмрийг сайтар тооцож, үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн зарчмын хэд хэдэн хүчин зүйлнйг заавал харгалзан хувьчлах, эсэхийг Улсын Их Хурлаас шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн өмчийн телевиз, радио гагцхүү засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчний дуу хоолой болж, Монгол Улсын төрийн тэргүүн, МАХН, бусад улс төрийн хүчнийг гүтгэсэн нэвтрүүлгүүд явуулж буйг МАХН-ын Улсын Их Хурал дахь бүлэг, МАХН шийдвэртэй эсэргүүцэж байна. Улсын Их Хурлын гишүүд, эрхэл сонгогчид оо! Глобальчлалын үйл явц өрнөж буй дэлхий дахины хувьд ч, түүний дотор Монгол Улсын хувьд ч шинэ зуун, шинэ мянганы эхлэл болж буй 2000 он онцгой хариуцлагатай жил болж байна. 2000 он бол монголчууд, монголын сонгогчдын хувьд улс төрийн шинэ сонголтын жил болох бөгөөд Та бүхний сонголтоос Монгол улсын цаашдын хувь заяа шийдвэрлэгдэнэ. Сонгогчид маань Монгол Улсаа хямралаас гаргаж, хөгжил дэвшлийн замд оруулахын төлөө ухаалаг сонголт хийж чадна гэдэгт бид найдаж байна. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр явуулахаар тооцож, 4 дүгээр сарын 11-нд багтаан зарлахыг манай нам санал болгож байна. 1999-2000 оны өвөлжилт хүндэрч, хэд хэдэн аймагт зудын аюул нүүрлэж, хүний амь эрсдэн, өнөөгийн байдлаар 2 сая орчим мал хорогдож, олон малчны амьжиргааны баталгаа алдагдсанд бид гүнээ харамсч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw