Монгол улсын парламент - боть 1

534 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сольсоор, амьдрал нь доройтсоор байна. 100 хүртэл малтай өрх нийт малчин өрхийн 60 гаруй хувийг эзэлж байгаа нь хөдөөгийн иргэдийн амьдрал ямаршуу ядуухан, зутруухан болж буй дүр зургийг тодорхой харуулж байна. Хөдөлмөрийн захад бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо буурч байна гэж мэдээлж байгаа. Үнэн хэрэгтээ ажилгүйдэл бодитой буурахгүй, далд ажилгүйдэл ихэсч байна. Гурван cap тэтгэмж аваад бүртгэлээс хасагдсан хүмүүс бүртгэлгүй ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. 1999 онд бүртгэгдсэн ажилгүйчүүд 10 мянган хүнээр буурсан гэх боловч 16,4 мянган хүн ажилд орж, шинээр 17,2 мянган хүн ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин 10,8 мянган хүн бүртгэлгүй ажилгүйчүүдийн эгнээнд оржээ. Сүүлийн 2 жилд аж үйлдвэрт ажиллагчдын тоо 10 мянган хүнээр буурсан байна. Өнөөдөр судалгаанаас үзэхэд 170 гаруй мянган хүн ажилгүй байна. Энэ хүмүүс бүгдээрээ хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүс юм. Их, дээд сургууль төгсөгчдөөс хэдхэн хувь нь ажилтай, амьдралтай болж бусад нь дээд сургуулийн ширээний араас шууд ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. Соёл, эрүүл мэндийн салбарт ч дорвитой ахиц гарсангүй. Боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийж, сургалтын агуулгыг шинэчлэх ажлын тодорхой үр дүн тэр болгон бидэнд харагдахгүй байна. Багш нарыг ажилтай болгохын тулд биш, харин ажлаас нь халахын тулд манай улс анх удаа гадаадаас зээл авсан гажуудал хүртэл гарчээ. Тэнэмэл, траншейны гэгдцэг хүүхдийн тоо олширч, гэр бүлээрээ ч траншейнд амьдардаг болжээ. Эх нялхсын эндэгдэл 1999 онд урьд оныхоос 6,1-12 хувиар нэмэгдсэн тоо статистикийн судалгаагаар гарч байна. Нийгэмд гэмт хэрэг газар авч гэмт үйлдэл нь улам харгис, хэрцгий шинжтэй болсон байна. Өнгөрсөн онд 1998 онтой харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2,7 хувиар өссөний дотор бусдыг санаатай алсан хэрэг 35,4 хувь, дээрэм, танхай, иргэдийн өмчийн хулгайн хэрэг 6,1-23 хувиар өсчээ. Ийнхүү эдийн засаг, нийгэмд нааштай ахиц гараагүй нь Ардчилсан Холбоо эвслээс явуулсан эдийн засаг, нийгмийн алдаатай бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээс өөр аргагүй юм. Сүүлийн 4 жилд Ардчилсан Холбоо эвслийн бодлого, үйл ажиллагааны алдааг товчлон дурдъя. Суурь үнийг чөлөөлөхдөө хүн амын нийгмийн хамгааллыг орхигдуулж алджээ. Ард түмний сонголтыг үл ойшоон орон нутгийн сонгуулийн үр дүнг хууль зөрчин замхруулсан байна. Сөрөг хүчнээ тагнан чагнах балмад үйл ажиллагаа явуулжээ. Хөдөө орон нутаг, ялангуяа нийслэлээс алслагдсан аймгуудыг орхигдуулах бодлого явуулж, тэдгээр нутгийн иргэдийн амьжиргаа хүндэрч, төв рүү чиглэсэн их нүүдэл эрчээ авсан, малчдад төрөөс дэмжлэг үзүүлээгүйн улмаас мал эмнэлэг, үржил, селекцийн ажил урсгалаар явагдаж, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах явдлыг анхаарахгүй орхигдуулсан эайна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw