ИОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 533 Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газарт экспортыг дэмжих бодлого эайхгүй байсан нь гадаад худалдааг ихээхэн алдагдалд оруулж, эдийн засгийг гамирдууллаа. Монгол Улсын гадаад худалдаанаас олсон ашиг 1994-1995 онд 100 гаруй :ая ам.долларт хүрч байсныг та бид мэдэж байгаа. Гэтэл 1997 оноос гадаад «удалдааны тэнцэл алдагдалд орж, экспортоос давсан импорт 1998-1999 онд 30-155 сая ам.доллар болсон байна. Үүнийг зөвхөн дэлхийн зах зээл дээр зэс, ноолуурын үнэ буурснаар тайлбарлах нь дэндүү гэнэн хэрэг болох биз ээ. Зөвхөн ноолуурыг анхан шатны боловсруулалт хийлгүй гаргах болсноор жилд 40-50 сая ам.долларын экспортын нөөц алдагдаж байгаа тухай судалгаа байдаг. Ингэхлээр экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж багагүй байгаа нь тодорхой. Өнгөрсөн онд экспортын хэмжээ 335,6 сая ам.доллар болж, 1995 оныхоос 30 орчим хувиар буурчээ. Үйлдвэрлэл эрхлэх эрүүл саруул орчин бүрдээгүйн улмаас газар тариалан, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл туйлдаа хүртэл унаж, үндэсний үйлдвэрүүдийн нэлээд хэсэг нь дампуураад байна. Дампуурсан уйлдвэрүүдийн жагсаалт гаргахаас ажиллаж буй хэдийг нь нэрлэхэд илүү амархан болжээ. Судалгаанаас үзэхэд боловсруулах үйлдвэрийн 50 орчим хувь нь хагас дутуу ажиллаж байна. МАХН-ын гишүүн компаниудын захирлуудыг 1996 онд хомроглон халсан билээ. Харин тэдгээр компанийн үйлдвэрлэлд ахиц гарсангүй, тэр ч байтугай нилээд нь хувьчлагдсан нэртэйгээр дампуурчээ. Өнгөрсөн онд аж үйлдвэрийн 66 гол нэр төрлийн бүтээгдэхүүний 70 хувийнх нь үйлдвэрлэл 1,5-98,3 хувиар буурсан байна. Тухайлбал, молибдений баяжмал, барилгын материал, нэхий дээл, савхин цамц, тэмээний ноосон хөнжил, шаазан эдлэл, ээрсэн утас, хиамны зүйл, гахайн болон малын мах, талх зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл мэдэгдэхүйц буурчээ. Мөн өнгөрсөн онд 171,3 мянган тонн үр тариа хураан авсан нь 1995 оныхоос 90 мянган тонноор бага байна. Өөрөөр товчлон хэлбэл, сүүлийн 3 жилд үндэсний үйлдвэрлэлийн бараг бүх салбарт тогтвортой өсөлт биш харин харамсалтай нь уналт үргэлжилсэн байна. Хоёр. Сүүлийн гурван жилд Монгол Улсын хүн амын дийлэнхийн амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал газар авсан байна. Хүн амын бодит орлого 1996 оныхоос 30 орчим хувиар буурч, Дэлхийн банк, Үндэсний статистикийн газраас явуулсан судлагаагаар гурван хүн тутмын нэг нь ядуу буюу 870 мянган хүн өлмөн зэлмэн амьдарч байна. Энэ нь ядуурлын түвшинг 2 дахин бууруулах эвслийн гэрээний нийгмийн бодлогын гол зорилт хоосон тунхаглал болсныг харуулсан том баталгаа юм. Өнөөдөр 4 ам бүлтэй төсвийн албан хаагч байр, хоол хүнс, унааны зардлаа л арайхийн залгуулж, хувцас, гэр ахуйн эд хогшил авах тухай бодохын ч аргагүй болжээ. Цөөн малтай малчид хэдэн малаа гурил, будаагаар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw