Монгол улсын парламент - боть 1

532 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8,5-11,7 хувийг эзлэх болсон байна. Төсвийн алдагдал ингэж өссөн нь Монгол оронд санхүүгийн хямрал гүнзгийрснийг харуулж, үрэлгэн, үр ашиг багатай эдийн засаг ноёрхсоны бас нэг баталгаа юм. Эрчим хүчний байгууллага, нүүрсний уурхай, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хоорондын өрийн сүлжээ тайлагдсангүй, харин ч сүүлийн 4 жил шахам хугацаанд улам хүрээгээ тэлж, нэмэгдсэн байна. Тухайлбал, 2000 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар эрчим хүчний удирдах газрын өр 22 тэрбум, авлага нь 11 тэрбумд хүрч, 1996 оны 7 дугаар сарын 1-нийхтэй харьцуулбал 3-4 дахин нэмэгджээ. Засгийн газрын дотоод өр, өрийн бичгийг оруулаад 1999 онд 100 шахам тэрбумд хүрч, банкнаас зээл авч цалин, тэтгэврийг олгодог боллоо. Монголбанк Банкны тухай хуулийг ноцтой зөрчиж Засгийн газарт хүссэн үед нь найр тавин зээл олгодог болсноос болж Засгийн газрын цэвэр зээлийн үлдэгдэл 1999 оны эцэст банкны хуульд заасан хэмжээнээс 10 гаруй тэрбумаар хэтэрсэн байна. Засгийн газар 1996, 1998 онд 35 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Улсын Их Хурлаас авсан. Гэтэл 1996-1999 онд 60 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжаалж, эрхээ хэтрүүлэн хууль зөрчиж, Засгийн газрын өрийн дансыг зузаалж, төлбөрийн хямралд нэрмээс болов. Өнөөдөр Монгол улсын гадаад өр 700 гаруй сая ам.доллар болжээ. Энэ их зээлийг бид эргэж төлөх ёстой учир авсан зээлээ хэр зэрэг үр ашигтай зарцуулж байна вэ? гэсэн асуултад хариулах шаардлагатай. Харамсалтай нь холбогдох байгууллагын шалгалтын дүнгээс үзвэл гадаадын зээлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн төсөлд зохистой ашиглаж, үр өгөөхийг дээшлүүлэх явдал ихээхэн учир дутагдалтай байна. Ардчилсан Холбоо эвсэл өмч хувьчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлж чадсангүй гэж хэлж болох юм. Засгийн газар төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар батлуулах хуулийг зөрчиж, төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрөөр хувьчлал явуулж ирлээ. Төрийн өмчийг сүүлийн 3 жил гаруй хугацаанд ихэвчлэн бэлэн мөнгөөр, дуудлага худалдаагаар хувьчилсаныг та бид мэднэ. Иргэдийн дийлэнхийн амьдралын түвшин дорой, хөрөнгө оруулалт хийх хуримтлалын чадавхитай аж ахуйн нэгж цөөн, банк, санхүүгийн систем сул хөгжсөн манай орны хувьд хувьчлалын энэ аргыг дагнасан нь төдийлөн тохирсонгүй, үр дүнгээ ч өгсөнгүй. Үүнээс болж төрийн өмчийг үнэгүйдүүлэх, банкны зээлээр болон төрд ногдох ноогдол ашгийг төсөвт оруулалгүй хувьчлах зэрэг хуйвалдааны шинжтэй хууль бус явдал нэг бус удаа гарчээ. Судалгаанаас үзэхэд төвлөрсөн төсөвтэй харьцдаг хувьчлагдсан 13 компанийн төсөвт оруулсан орлого хувьчлагдахаасаа өмнөх үеийнхээсээ бүтэн 2 дахин буурсан байна. Үүнээс үзэхэд хувьчлалын өгөөж ямар байгаа нь тодорхой юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw