Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 531 Төрийн эрхийг 4 жил барьсан Ардчилсан Холбоо эвслээс явуулсан бодлого, үйл ажиллагааг сонгогчид дүгнэх цаг ойртож байна. Улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Ардчилсан Холбоо эвслийн гэрээний биелэлт, Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар МАХН, түүний УИХ дахь бүлэг байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. Нэг. Сүүлийн 4 жилд Монгол улс банк, санхүү, төлбөрийн гүнзгий хямралд орж, үндэсний үйлдвэрлэл дампуурлын байдалд хүрлээ. Үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлын баталгаа алдагдлаа Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 1996 оныхоос бүтэн 2 дахин унасан байна. Улс төрийн зорилготой, захиргаадалтын шинжтэй зээл олгох явдал газар авсны улмаас зээлийн өрийн үлдэгдлийн 50 шахам хувь нь чанаргүй гэгдэх ангилалд орж, төлөгдөх найдваргүйд тооцогдох болжээ. Өр барагдуулах алба хэмээх зардал ихтэй байгууллагыг сүр дуулиантай байгуулсан боловч зээлийн өр нимгэрсэнгүй. Арилжааны банкууд дахь зээлийн өрийн үлдэгдэл сүүлийн 4 жилд 70 тэрбумаар нэмэгдсэн байна. Үүнээс гадна гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 90 гаруй хувь нь банкнаас гадуур эргэлдэж байна. Арилжааны дийлэнх банкны төлбөрийн чадвар доройтож, 1996 оноос хойш төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой, хувийн гэгдсэн бүхэл бүтэн 10 банк татан буугдаж дампуурсан байна. Арилжааны банкийг зориуд бодлоготойгоор дампууруулж, төр, иргэдийг хохироох явдал ч гарлаа. Энэ бүхэн нь төрийн мөнгөний бодлого дампуурсныг харуулж байна гэж бид үзэж байна. Эрх баригчид маань улс төрийн зорилгодоо нийцүүлэн 1997 оноос эхлэн татварын хуулиудад удаа дараа өөрчлөлт хийлээ. Гаалийн татварыг тэглэх, буцааж 5 хувийн татвар тогтоох, машин эзэмшигч, ТҮЦ-нд өндөр татвар тогтоох, эргээд түүнээ өөрчлөх зэрэг эргэж буцсан олон өөрчлөлт хийсэн. Энэхүү татварын тогтворгүй, цэгцгүй бодлого нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж, эдийн засгийг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээний цөм болсон татварын ачааллыг 20-30 хувь бууруулах зорилт хэрэгжсэнгүй. Аж ахуйн нэгж, хүн амын татварын дарамт их байгаагаас татвараас зайлсхийх үзэгдэл газар авсан байна. Судалгаагаар Монголд далд эдийн засаг хүрээгээ тэлж, улс авах ёстой татварынхаа 30 орчим хувийг хураан авч чадахгүй байна. Энэ бол цалин хөлс, тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын арга хэмжээ авах 30-50 тэрбум төгрөгийг нэг жилд алдаж байна гэсэн үг юм. Төсвийн үр дүнтэй бодлого байхгүйгээс төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж байна. Улсын төсвийн алдагдал 1998 онд 102 тэрбумд хүрч 1996 оныхоос 60 тэрбумаар, 1999 онд 85 тэрбум болж 40 гаруй тэрбумаар I нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1995, 1996 оныхоос эрс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw