Монгол улсын парламент - боть 1

530 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I биш болж жирийн хэрэглээ нь болж хувирчээ. Ардчилал чөлөөт эдийн засгийн орчинд бие даан амьдрах чадвартай нийгмийн бүхэл бүтэн давхарга бий боллоо. Өнгөрсөн 10 жилд олсон Монголчуудын ололтыг, түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүйн адил өнгөрсөн хугацаанд Ардчилсан Холбоо эвслээс хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг үгүйсгэх аргагүй юм. Ардчилсан Холбоо эвсэл болон Олонхийн бүлгийн гишүүд мөдхөн эхлэх гэж байгаа Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр ард түмэндээ тайлангаа тавина. 1996 оны намар орон нутгийн сонгуульд оролцож олонхийн санал авч, бодлогоо хэрэгжүүлж эхлээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа МАХН ч сонгогчдодоо тайлангаа тавих цаг ойртож байна. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч мөн л ялгаагүй ард түмэндээ хийсэн ажил, бүтээсэн зүйлээ дүгнүүлэх болох нь. Нэг үгээр хэлбэл. Та бидний уулзах хавтгай, Та бидэнтэй хариуцлага тооцох хүмүүс нэг юм. Энэ бол Монгол орон, энэ бол Монголын ард түмэн. Та бидний амжилт ололт, алдаа онооны гэрэл сүүдэр Монголчуудад ижилхэн тусаж байгаа. Иймээс үлдэж буй богинохон хугацаанд ажлаа хамтраад хийе, төр улсаа хамтраад төвхнүүлье гэж уриалж байна. Ардчилсан Холбоо эвслийн эрх барих хугацаанд ажлын голыг нугалж төр түмний их үйл хэргийг гүйцэлдүүлэхэд идэвхи зүтгэл гарган төрийн албанд Ардчилсан Холбоо эвслээс ажиллаж байгаа болон Эвслийн нийт гишүүд дэмжигчиддээ мөн сонгогч түмэндээ Улсын Их Хурал дахь МҮАН- МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн нэрийн өмнөөс эвслийн бодлогыг дэмжиж хамтран ажилласных нь төлөө гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэж байна. Мөн Монголын төр засаг, манай ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж, дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж ирсэн гадаад улс орнуудын дипломат болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт Эвслийнхээ нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж ажил үйлсэд тань амжилт хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа! 49 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг 2000.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга аа! эрхэм гишүүд зэ! Ноёд хатагтай нараа! Улсын Их Хурлын 1996 оны сонгуулийн дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн чуулгантайгаа золгож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw