Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 529 тогтворжилтыг хангах бодлогыг тууштай баримталсны дүнд уг хямралын үр дагавар эдийн засгийн дотоод харилцаанд төдийлөн нөлөөтэй биш байсан. Хэн бүхний сэтгэл зүрхийг сүүлийн жил гаруй хугацаанд эзэмдсэн хүнд асуудал бол Та бидний хамтран зүтгэгч, Улсын Их Хурлын гишүүн С.Зориг алуурчны гарт амь насаа алдсан явдал байлаа. Багагүй хугацаа өнгөрсөн боловч алуурчид олдоогүй, аллагын учир сэдэл тодроогүй байна. Нийгэмд даамжирсаар байгаа хардлага сэрдлэгийн уур амьсгал, хэргийн талаархи тодорхойгүй байдал нь Монголчуудын ардчилсан сонголтод төдийлөн таатай нөлөө үзүүлэхгүй байгаа бөгөөд түүнээс Ардчилсан Холбоо эвсэл, түүний мянга мянган гишүүд сэтгэл санааны хамгийн хүнд хохирол амссаар байна. С.Зоригийг алсан алуурчныг олох, аллагын учир шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох явдал бол Монгол хүн бүрийн эрх ашиг шаардсан чухал асуудал болоод байна. Хэдийгээр нийгмийн нэг байгууллагаас нөгөөд шилжих үйл явц амар хялбар байгаагүй ч С.Зориг санаачилж удирдсан ардчилсан хөдөлгөөн өрнөснөөс хойшхи ардчиллын жилүүдэд Монголын ард түмэн хөгжлийнхөө үнэт баялаг гэж хэлж болохуйц багагүй амжилтад хүрсэн юм. Монголчууд төрт ёсныхоо бие даасан, тусгаар байдлыг сэргээн баталгаажуулж, төрийн бодлогоо ард түмнийхээ чөлөөт сонголтоор тодорхойлж түүний үр дүн, хэрэгжилтийг ард нийтээрээ хүлээн зөвшөөрдөг дэг жаяг тогтоож чадлаа. Монгол орон хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэн дээдэлдэг, түүнийг баталгаажуулахын төлөө санаа тавьдаг, хичээл зүтгэл гаргадаг орны тоонд орж байна. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж соёлт ертөнцийн хүрээнд “Би Монгол Улсын иргэн” гэж нүүр бардам хэлж, ярьдаг болсон. Манай иргэд ажил, амьдралынхаа сонголтыг чөлөөтэй хийж, тэр сонголтоо хэрэгжүүлэхийн төлөө чөлөөтэй зорчиж, сурч боловсрох боломжтой болсон. Эдийн засгийн амьдралд хувьчлал, хувийн өмчийн харилцаа түрэн гарч ирснээр нийгмийн өмчийн ноёрхол задарч эдийн засгийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдлөө. Өмчийн эрхийг эзэн нь тодорхойлдог хэв шинж давамгайлж хувийн өмч, түүнд тулгуурласан харилцаа эдийн засаг, нийгмийн амьдралын өсөлт хөгжилт, өнгө төрхийг тодорхойлох боллоо. Манай улс нээлттэй бодлого хэрэгжүүлснээр дэмжин тусалдаг, хамтран ажилладаг олон шинэ улс орон, байгууллага, анд нөхөдтэй болсон. Нийгмийн чөлөөт харилцаа, эрх, эрх чөлөөт байдал бол Монголчуудын хувьд ус агаар мэт хэрэгцээт зүйл нь болсон. Энэ бүхэн зоргоороо бий болоогүй. Энэ бүхэн Монголын ард түмний шинэ сонголт, тэдний уйгагүй тэмцлийн үр дүн юм. Өнөөдөр Монголд ардчилсан тогтолцооны болон зах зээлийн эдийн засгийн зарчмыг үгүйсгэдэг, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангахыг эсэргүүцдэг нэг ч улс төрийн хүчин алга байна. Нэг үгээр хэлбэл, ардчилал үзэл баримтлал болохынхоо хувьд Монголчуудын хүрээнд маргааны сэдэв

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw