528 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМ:НТ-1 Ардчилсан Холбоо эвсэл ард түмнээсээ эрхээ хэрэгжүүлэх мандат гвсан атлаа ийм боломжоор тэр бүр хангагдаж байгаагүй юм. Манай эвслээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд зарчмын шинжтэй олон асуудал дээр зевхөн Их Хурлын танхимд орж суух эрхтэй байсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхийг бүрдүүлэхэд ганцхан санал дутаж байсан Ардчилсан холбоо эвслийн бүлэг олонхийн ардчилал тэр бүр хэрэгжих боломхгүй хүчний тэнцвэр бүхий парламеятад анх удаа эрх баригч болж ажилласан юм. Энэ нь 39 ба түүнээс дээш суудалтай улс төрийн хүчин Улсын Их Хуралд олонхи болж болох боловч Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхи буюу 51 ба түүнээс дээш суудалгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломхоор хомсдоно гэсэн үг. Харахад олонхийн бүлэгт багтдаг эрх баригч хүчнийг төлөелсөн эрхэм гишүүн боловч Улсын Их Хурлын хуралдааныг ямар нэг шалтгаанаар цөөнх бойкотлобол тэр гишүүн тухайн асуудлаар санал ч өгөх эрхгуй, шийдвэр гаргахад оролцох ч эрхгүй болдог байлаа. Ийм хувь тавилан манай эвслийн гишүүдэд 4 жил ноогдож, эрх барих хугацааныхаа бараг тал хувийг мухардалд орж өнгөрөөсөн гэж хэлж болно. Олонхиор асуудал шийдэгддэггүй парламентад цөөнх заавал хурал хаях, чуулган бойкотлох бус зүгээр л ирц хүргэхгүй түвшинд хуралд оролцсон нэртэй сууж байхад хангалттай байдгийг манай цөөнх маш чадварлаг харуулдаг юм. Засгийн газрыг огцруулах асуудпыг хэлэлцэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцохгүй гэж чуулганыг бойкотолж хавар эхэлсэн чуулган зун завсарлалгүй намрын чуулган хүргэж үргэлжлүүлэн чуулж байсан тохиолдол ч манай энэ удаагийн бүрэлдэхүүнд бий. Энэ бол улс төрийн шинжтэй тэр тусмаа Үндсэн хуулиас эхтэй хүндрэл байсан. Зөвхөн түүнийг МАХН-ын бүлэг ашиглаж шударга, сайн сөрөг хүчний дүрд тоглож ирсэн юм. Ийм муу уламжлалыг цаашид аль нэг улс төрийн хүчинд ашиглуулж төрийн байнгын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс олонхи, цөөнхийн бүлгийн гишүүд асуудлын мөн чанарыг ойлгосны дүнд удаан хугацаанд зөвшилцөж Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулинд нэмэлтээр орсон бусад заалт ч төрийн дээд институтуудын ажлын уялдаа холбоог хангах, тогтвортой үйл ажиллагааг баталгаажуулахад чиглэсэн чухал заалтууд. Дээр дурьдсан хуралдааны ирцийн асуудал бол өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд илэрсэн нэг л гажиг, нэг л жишээ. Зөвхөн кворумаар цөөнхийн эрхийг хангах гэж оролдох нь хэт өрөөсгөл зүйл гэдгийг амьдрал нотолсон бөгөөд харин энэ чиглэлд хуулийн өөр зохицуулалт байж болохыг үгүйсгэх аргагуй юм. Өнгөрсөн хугацаанд Эвслийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан нэг хүчин зүйл гадаад худалдааны орчин манай орны хувьд таагүй байсанд оршино. Азийн, сүүлдээ дэлхийн эдийн засгийг хамарсан гэж хэлж болох хоёр жил гаруй үргэлжилсэн санхүү, эдийн засгийн хямрал манай эдийн засагт 1998 онд л 100 сая ам.долларын хохирол учруулсан юм. Энэ байдал Эвслээс хэрэгжүүлж байсан нийгэм, эдийн засгийн зарим хөтөлбөрийг тасалдуулахад хүргэж мөнгө, санхүүгийн хомсдол үүсгэсэн. Харин макро эдийн засгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw