МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 527 Иргэдэд зөвхөн хашаа байшингийнх нь газрыг үнэгүй хувьчлах тухай хууль Улсын Их Хуралд өргөн баригдаад бараг гурван жилийн нүүр үзэх гэж байна. Уг нь орон сууцны хувьчлалаас өмнө хийгдэх шаардлагатай байсан хувьчлал юм. Дахиад л цөөнхийн цоожноос болж энэ хууль гарч чадахгүй байна. Уг нь газрын шинэтгэлийн асуудал бол эдийн засаг, нийгмийн харилцааны суурь асуудал богөөд юуны өмнө төв суурингийн болон газар тариалангийн район дагасан ядуурлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байгаа юм. Тариалангийн газрыг Монгол улс тэнд ажиллаж амьдарч байгаа иргэддээ шатрын хөлөг шиг хувааж, нэг үгээр хэлбэл, өрх бүрт жигд хувьчлахгүй бол, газрыг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол газар тариалангийн салбарт эдийн засгийн зөв бүтэц бүрэлдэхгүй бөгөөд ойрын ирээдүйд энэ салбарт дорвитой амжилт олж чадахгүй. Хууль хяналтын байгууллагын хүрээнд эвсэл шинэтгэл хийж чадсангүй. Хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангах, нийгэм амгалан тайван оршихын баталгаа болсон энэ чухал салбарт шинэтгэл хийгдээгүй удсанаас хууль ёс сахиулагч байгууллагууд нь эргээд нийгмийн тогтворгүй байдлыг өдөөгч голомт болж хувирч байна. Эвсэл энэ салбарын нэг л байгууллага болох цагдаагийн газрын даргыгхоёр удаа сольсноос өөр энд Эвслийн гэх бодлогын үнэр ч хүрсэнгүй. Хэрэв өнөөдөр Монгол дахь ардчилсан тогтолцооны эрүүл мэнд муудаж түүнийг эмчлэх шаардлагатай болж байгаа бол хууль хяналтын салбартаа чанарын шинэтгэл хийхгүйгээр ардчиллыг аврах аргагүй юм. Шударга ёс тогтоох үйл явц зөвхөн түүнийг тунхагласнаар, ярьснаар, шударга болох гэж хичээснээр бүтэхгүй. Шударга ёс бол тодорхой механизм, хуулиар дамжиж шаардлагатай тохиолдолд эрс шинэтгэлээр дамжиж, түүний үр дүнд бий болсон тогтолцоогоор дамжиж хэрэгждэг нь хэн бүхэнд илэрхий болсон зүйл. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байгаа авилгал, түүний уршигт үр дагавартай тэмцэх гэж байгаа бол мөн л энэ ажлыг хууль хяналтыг сахиулдаг, хэрэгжүүлдэг салбараасаа эхэлж тэнд эрүүл орчин бүрдүүлж чадвал төрийн энэ чухал институт өөрөө ажиллагаанд орж авилгалыг, авилгалчийг нийгмээс үтэр түргэн зайлуулж чадна. Хууль хяналтын байгууллагын барьдаг хууль журмыг ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлж өөрчлөх ажил бараг 10 жилээр хоцорч байна. Магадгүй энд л энэ байгууллагын ажлын хүндрэл, урагшгүй байгаагийн эхлэл нуугдаж байж болох юм. Ардчилсан Холбоо эвсэл улс орноо бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг баталж хэрэгжүүлэх ажлыг хийж чадсангүй. Энэ бол улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох хомс нөөц хөрөнгөө зөв хувиарлах боломж бүрэлдүүлэхэд чухал байсан юм. Улс орны хөгжлийн эрх ашиг дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ эхэлж байгаа чуулганы хугацаанд заримыг нь ч болов шийдвэрлэж чадах байх гэж бодож байна. Аль нэг эрх баригч хүчин тухайн улс орон, ард түмний өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй боловч цаг үеэр дэвшигдэн тавигдсан нийгмийн захиалгыг биелүүлэх боломжтой байх ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw