МОНГОЛ ҮАСЫН ПАРЛАМЕНТ-1 525 элсэгчдийн 60 хувь нь түүнд хамрагдаж байна. Мөн гадаад, дотоодын хандивлагчдын тэтгэлэг тусламжид 500 гаруй оюутан хамрагдаж байна. Залуучуудын ажил, хөдөлмөр эрхлэх мэргэжлийн боловсрол олгох нэн чухал салбар болох мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэхэд анхаарч, энэ шатны сургалтыг үнэ төлбөргүй болгов. 1997 оноос хойш манай хөгжлийг дэмжигч орнуудын олгодог тэтгэлгээр болон хувиараа суралцаж байгаа оюутнуудаас гадна өндөр хөгжилтэй өрнөдийн орнуудад 300 гаруй залуусыг сургахад Эвслийн санаачлагаар улсаас 5 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Одоогоос 10 жилийн өмнө 1989 оны статистикийн дүнд өрнөдийн зөвхөн нэг л оронд, тухайлбал, Японд 9 монгол суралцаж байгаа тухай тэмдэглэгдсэн байна. Шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаанд төсөвлөсөн хөрөнгийг төсөл уралдуулах замаар захиалагчийн хяналтын дор зарцуулж байгаа нь судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил эзэнгүйдэж нэмэлт хөрөнгө шаарддаг байсныг нэг мөр цэгцлэх боломжтой болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг чанартай болгох үүднээс эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхи, үйл ажиллагааны түвшинг үнэлэх, тэдгээрийг зэрэглэх ажлыг эхлүүллээ. Энэ нь цаашид шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулах бэлтгэл ажил болж байгаа юм. Манай улсын хөдөө аж ахуй, үйлдвэр, эрүүл мэнд, уул уурхай, байгаль орчны судалгааны чадавхийг сайжруулах чиглэлээр гадаадын байгууллагын тусламжаар 30 гаруй их сургуулиудыг холбосон академик мэдээллийн “Эрдэмнет” сүлжээ байгуулагдаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв корпорацийг интернетэд гарцтай болгох ажил өндөрлөх шатандаа орж байна. Соёл урлагийн салбар зах зээлийн тогтолцоонд хөлөө олж эхэлж байна. Урлагийн шинэ бүтээл туурвихад зориулан улсын төсвөөс тодорхой мөнгө гаргаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд энэ зорилгоор улсаас 326 сая төгрөг зарцуулжээ. Оюуны шилдэг бүтээл туурвисан уран бүтээлчдээс дүрслэх урлагийн болон хөгжмийн шилдэг бүтээлийг сонгон улсын санд худалдан авдаг боллоо. Зөвхөн 1999 онд энэ зорилгоор 26 ураг бүтээлчийн 33 бүтээлийг 16 сая төгрөгөөр худалдаж авчээ. Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн наадам, уралдаан, тэмцээн, үзэсгэлэнд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам мөрдөж байна. Ийм хэлбэрийн журмыг биеийн тамир, спортын салбарт ч мөрдөж байна. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртвэл 80 сая төгрөгний урамшуулал тогтоогоод байна. Олимпод оролцох эрхээ авсан баг, тамирчдын бэлтгэл сургуулилт, олимпод оролцох зардлыг төрөөс бүрэн хариуцаж байна. Бөхийн өргөөг барьж дуусгахад зориулан 1998 онд улсын төсвөөс 800 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд биеийн тамир спортын цогцолборууд байгуулагдаж, тогтмол үйл ажиллагаа явуу.пдаг боллоо. Өнгөрсөн хугацаанд манай төр засаг үндэсний эрх ашигт нийцсэн олон тулгуурт, тэнцвэртэй идэвхтэй гадаад бодлого явуулж ирлээ. Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw