Монгол улсын парламент - боть 1

524 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Төр олон түмний холбоог бэхжүүлэхэд анхаарч, Улсын Их Хургын гишүүдийг бие төлөөлөгчтэй болгож, тэдний орон нутагт ажиллах эдвйн засаг, эрх зүйн баталгааг хангав. Улсын Их Хурлын гишүүн бүр жилд хоёроос доошгүй удаа тойрогтоо ажиллах үүрэгтэй боллоо. Улсын Их Хуралд Ёс зүйн болон Төсвийн зарлагын дэд хороо байгуулагдаж, даргыг нь Улсын Их Хурап дахь цөөнхийн гишүүдээс сонгодог байх хуулийн заалт хэрэгжиж байна. Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдаж, 1290 гаруй төрийн бус байгууллага бүртгүүлснээс төрийн байгууллагын захиалгаар төсөл хэрэгжүүлж буй болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагууд цөөнгүй боллоо. Цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад тавих иргэний хяналт хэрэгжиж, эдгээр байгууллагууд ардчилсан тогтолцооны хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Өнөөгийн мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд шүүх байгууллага шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхэд саад болохгүйгээр шүүхийн захиргаа, зохин байгуулалт, хяналт үйлчилгээг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцаж байгаа нь аль ч шатны шүүгч хэрэг шийдэхдээ дээд шатны шүүхийн захиргаа, боловсон хүчний бодлогоос чөлөөтэй, өөрийн итгэл үнэмшлээр хандах бодит бололцоог бүрдүүлж байна. Шүүх засаглалын хараат бусаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, шүүгч, шүүхийн бусад ажилтнуудыг сургах, давтан сургах, шүүх засаглалын байгууллагуудыг мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сонгогчидтой байгуулсан гэрээнд “Боловсрол манай хөгжлийн үндэс" хэмээн зарласан зорилтыг бодит байдлаар хэрэгжүүлэхэд эвсэл онцгой анхаарч ирлээ. 1996 онтой харьцуулахад дотоодын бүх шатны сургуульд суралцагчдын тоо 100 мянгаар нэмэгдэж, энэ салбарт оруулсан барилга байгууламж, их засварын зориулалттай хөрөнгө оруулалт 47 дахин, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 29 дахин нэмэгджээ. Дээрхи тоонд иргэд, байгууллагаас хандивласан хөрөнгийн дүн тусаагүй бөгөөд боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө хандивыг аливаа татвар хураамжаас чөлөөлөх бодлогыг эвсэл хэрэгжүүлж ирснийг хэлэх нь зүйтэй байх. Монгол орон одоогоос 10 жилийн өмнө 8 их, дээд сургуультай байсан бол өнөөгийн байдлаар ийм чиглэлийн сургуулийн тоо 128 болжээ. Мөн суралцагчдын нь тоо олон дахин нэмэгдсэн байна. Хэдийгээр дээд боловсролын байгууллагуудын магаддан итгэмжлэл түүнд тавих шаардлага өндөрсөж, шалгуур нь улам нарийсч байгаа боловч сургууль болон суралцагчдын тоо нэмэгдсээр байгаа нь манай иргэд боловсрол бол улс орны болон хүний хөгжлийн үндэс гэдгийг ойлгосон, чанартай боловсролын эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Боловсролын байгууллагыг санхүүжүүлэх механизмыг өөрчилж, хэрэглэгч-суралцагчаар нь дамжуулан үйл ажиллагааг нь санхүүжүүлэх шинэ зарчимд шилжүүллээ. Дээд боловсрол эзэмшиж байгаа оюутнуудад зориулсан сургалтын төрийн сангийн хөрөнгийн хэмжээг жил бүр 15-20 хувиар нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ шинээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw