Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Т 523 нэмэгдэж, аж ахуй эрхлэх, ахуй амьдралаа дээшлүүлэхэд анхаарах боломж өссөн. Сүүлийн дөрвөн жилд хувийн жижиг бизнесийн нэгжид ажиллагсдын тоо 60 гаруй мянгаар нэмэгджээ. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг цагт ноогдох хөлс болон өдөр, сараар тогтоон мөрдөх болсны дүнд тодорхой хугацаанд гэрээгээр ажил хөдөлмөр хийж, баталгаатай орлого олох боломж бий боллоо. Ардчилсан Холбоо эвслээс нийгэм, эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон шинэтгэлийн нэг нь нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн цоо шинээр бүрэлдүүлэх ажил байлаа. Иргэдийн нийгмийн хамгааллын төлөө зөвхөн төр төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага, эзэд, даатгуулагч иргэд өөрсдөө хариуцлага хүлээх боллоо. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалтыг зааглаж даатгалын төрөл тус бүр өөрийн эх үүсвэр сангуудтай болж, сан байгуулах арга, хувь хэмжээ, зарцуулах журмыг хуульчлан баталгаажууллаа. Тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг дээшлүүлж, улсын төсвийн хамаарлыг багасгах, даатгалын хамрах хүрээг өргөтгөх бодлого хэрэгжиж байна. Мөн төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах Үндсэн чиглэл болон уг чиглэлтэй холбогдсон Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль батлагдлаа. Энэ бүхэн нь нийгмийн даатгалын хувиарлалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар үе шаттайгаар шилжиж, улмаар бүрэн хуримтлалын тогтолцоонд алс хэтдээ шилжих хууль эрх зүйн үндэс болж байгаа юм. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах эрх зүйн орчин бүрэлдэж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шинээр төлөвшиж чадлаа. Салбарын санхүүжилтэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувийн жин нэмэгдэж өнөөгийн байдлаар 40 гаруй хувийг эзлэх боллоо. Эмнэлгүүдэд төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтууд хийгдэж, иргэдийн эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байна. Эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, монгол хүний дундаж наслалт 62,5 болсон байна. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг засварлах, эхчүүдийн амрах байрыг сэргээн ажиллуулах, эмийн эргэлтийн санг бүрэлдүүлэх, эмч боловсон хүчнийг давтан сургах ажил явагдаж байгаагаас гадна 1996 оноос хойш дотоод болон гадаад эх үүсвэрийг ашиглан, түргэн тусламжийн үйлчилгээнд 546 автомашин олгосон байна. Эвслээс төрийн ардчилсан институтийгбэхжүүлэх чиглэлд багагүй ажил хийснийг дээр дурьдсан. Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, өмчийн болон тодорхой хуримтлал бий болгох эрхийг орон нутагт шилжүүлэхэд анхаарч ирлээ. Иргэдийн төлөөллийн байгууллагын эрх мэдэл, статусыг нэмэгдүүлж хурлын даргыг аймаг, сум, нийслэлд орон тооны болголоо. Мөн “Сумын хөгжлийн сан”-г шинээр байгуулж ажиллуусны үр дүнд сумдад тодорхой төсөл хэрэгжиж, ажлын байр бий болж, сумд өөрийн хөрөнгийн хуримтлалтай болох эхлэл тавигдлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw