Монгол улсын парламент - боть 1

522 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Тэгвэл манай иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ сүүлийн гурван жилд хэрхэн өссөнийг статистикийн судалгаанаас харж болох юм. 1996 оноос хойш төсвийн байгууллагад ажиллагсдын цалин 2 дахин нэмэгдсэн байна. Инфляцийн дүнгээр тооцсон сарын мөнгөний ханш уналт 1997 онд 1,6 хувь, 1998 онд 0,5 хувь, 1999 онд 0,8 хувь байсантай харьцуулж үзвэл цалингийн нэмэгдэл үнийн өсөлтөөс даруй 40 хувиар илүү гарч байгаа юм. Өнгөрсөн гурван жилд мөнгөний ханш уналт өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тогтвортой байсны дүнд бараа үйлчилгээний үнэ бага зэрэг өсөх, хэвийн хадгалагдах. зарим тохиолдолд буурах үзэгдэл ч гарч байжээ. 1996 онд иргэдийн тэтгэврийн дундаж хэмжээ 6000 төгрөг байсан бол өнөөгийн байдлаар 14000 төгрөг болж өсчээ. 1995 оноос өмнөх цалин хөлсийг хэрэглээний өртөгтэй уялдуулан өсгөхгүйгээр тэтгэвэр тогтоож байснаас тэтгэвэр харилцан адилгүй тогтоогдсон сөрөг үр дагаврыг арилгах арга хэмжээг Эвсэл хэрэгжүүлж ирлээ. Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авсны үр дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 66,6 хувиар өсгөснөөр 2000 оны эцэст дундаж тэтгэвэр 17845 төгрөгт хүрч 1996 оныхоос 2,7 дахин нэмэгдэх юм. Зөвхөн 1999 онд нийгмийн халамжийн тэтгэврийг 1 сард олгох хэмжээг 5200 төгрөг байсныг 10000 төгрөг, хүүхэд асарсны тэтгэмж 4200 төгрөг байсныг 9000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн арга хэмжээнд 1996 онд 4 тэрбум 605 сая төгрөг зарцуулж байсан бол 1999 онд 11 тэрбум 682 сая төгрөг зарцуулжээ. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт байдлын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдад 200 мянган төгрөг, 500 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан юм. Үүний дүнд 6600 гаруй ахмад дайчин “Ахмадын жил”-д 1 тэрбум 402 сая төгрөгний буцалтгүй тусламж авчээ. Ядуурлыг бууруулах чиглэлд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан боловч ядуурлын түвшин өнгөрсөн хугацаанд 1,7 пунктээр багассан нь чамлалттай үзүүлэлт юм. Гэвч орлого нэмэгдүүлэх сангаас болон нийтийг хамарсан ажлын үр дүнд ашиг хүртсэн өрхийн тоо нийт ядуу өрхийн 20 гаруй хувь болж байна. Энэ үзүүлэлт 1996 онд 2 хүрэхгүй хувьтай байсан юм. Өнгөрсөн хугацаанд ядуурлын түвшин мэдэгдэхүйц буураагүй боловч ядуурлыг зогсоох, улмаар иргэд ядуурлаас гарах макро эдийн засгийн орчин бүрэлдсэн гэж үзэж болохоор байгаа юм. Нэгэнт энэ чиглэлийн үзүүлэлтийг өмнө нь дурдсан учир дахин давтах шаардлагагүй байх. Эдийн засгийн чухал үзүүлэлтийн нэг болох ажилгүйдлийн түвшин эвслээс бодлого хэрэгжүүлсэн жилүүдэд жил бүр буурч 1999 оны дүнгээр ажилгүйчүүдийн тоо 39,8 мянга болж ажилгүйдлийн түвшин 4,8 хувьд хүрч багассан байна. Зөвхөн 1996-1999 онд байнгын болон ажлын түр байр 110 гаруй мянгаар нэмэгджээ. Үүнээс үзвэл, иргэн хүн хүсвэл ажил хийж, тодорхой орлого олж, амьдралын түвшингээ дээшлүүлэх боломж байна гэсэн үг. 1998 оны эхнээс ажлын 5 өдөрт шилжсэнээр хүмүүсийн чөлөөт цаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw