521 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хүртэж болох өгөөжийг нэмэгдүүлэхэд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа “Ногоон хувьсгал” хөтөлбөр ч тодорхой үр дүнгээ өглөө. Үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд 50 хувиар албан татварын хонгөлөлт үзүүлж байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 150 орчим агропарк байгуулагдаж, 2300 гаруй аж ахуйн нэгж, 120-иод мянган айл өрх хамрагджээ. Мөн “Цагаан хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж байна. Улсын сан хөмрөгт аялал жуулчлалын салбараас орох орлого нэмэгдлээ. 1999 онд 600 гаруй мянган хүн улсын хилээр нэвтэрснээс 200-гаад мянга нь гадаадын иргэд байна. Хувийн хэвшлээс аялал, жуулчлалын салбарт хийх хөрөнгө оруулалт идэвхжиж байна. Сүүлийн дөрвөн жилд зөвхөн зочид бууддын зориулалттай байгууламжид хувийн хэвшлээс 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Экологийн баримжаат төрийн бодлого үндэс болсон “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоох, орчин бохирддыг бууруулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн 40 гаруй актыг батлан гаргасан нь байгаль орчны бодлого, эрх зүй, эдийн засаг, зохин байгуулалтын үндсийг боловсронгуй болгон төлөвшүүлэхэд чухал үр дүнтэй ажил боллоо. “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр”- ийг батлуулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр байгаль экологийнхоо даацанд нийцсэн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад бодитой алхам боллоо. Иргэдийн оршин суугаа нутгийнхаа байгалийн баялгаас хүртэх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрхийг өргөтгөж, тухайн нутаг орныхоо байгалийн нөөц баялгийг ашиглах, ашиглагч нь хамгаалах, нөхөн сэргээх шинэ зарчмыг хэрэгжүүлж эхэллээ. Нийгмийн бүх салбарт гарч буй дохиолол мэдээллийг бодитой болгох чиглэлд хийсэн ажлын нэг бол албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу улс, орон нутагт төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн байгууллагыг хуулиар бие даалгаж, Засгийн газрын мэдлийн бус байгууллага болгосонд оршиж байна. Мэдээ тайлангийн бодит байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг цахим тооцоолуураар шалгах, балансжуулах, алдааг цаг тухайд нь арилгах программ хангамж нэвтрүүлснээр статистикийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшил гарлаа. Олон улсын салбарын ангиллыг өөрийн орны статистикийн практикт нэвтрүүлэх алхам хийгдэж, аж үйлдвэрийн салбарын сарын мэдээллийг эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангиллаар боловсруулан гаргадаг боллоо. Хэрэглээний үнийн судалгааг оны эхнээс бүх аймаг, хотод явуулж эхэлснээр үнэ ханшийн өөрчлөлтийг бүс нутаг аймаг, хот бүрээр гаргах боломжтой болжээ. Хүн ам, орон сууцны тооллогыг улс даяар амжилттай явуулснаар манай улсын хүн ам сүүлийн 10 жилд 365100 хүнээр нэмэгдсэн болох нь тогтоогдлоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw