Монгол улсын парламент - боть 1

520 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Дэд бүтцийн салбарт өнгөрсөн сонгуулийн дүнгээс хойш багагүй ахиц дэвшил гарлаа. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, хөгжлийн бүс, аймаг, сумын төв, суурин газрыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хангах зорилт амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн богинохон хугацаанд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламж, төслийн хүрээнд 120-иод сая ам.долларын хөрөнгө оруулалт, хийгээд байна. Мөн төвлөрсөн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, төсвийн хөрөнгийг зүй зохистой байршуулж зарцуулсны үр дүнд эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй аймаг, сумын төв, суурин нийлсэн 140 гаруй газар цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болжээ. Нүүрсний уурхайнуудад, эрчим хүчний сэргээгдэх болон шинэ эх үүсвэрт багагүй хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бүхний дүнд ул с орны хэмжээнд эрчим хүчний хангамж нэмэгдэж, хүмүүсийн ая тухтай ажиллаж амьдрах орчин сайжирсан байна. Холбоо харилцааны салбарт сүүлийн жилүүдэд бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт амжилттай хийгдсэнээр манай иргэдийн үнэмлэхүй хэсэг нь энэ салбар дахь сүүлийн үеийн ололт амжилтаас хүртэх боломжтой болоод байна. Ганцхан жишээ татахад Монгол Улсын интернетийн төв олон улсын интернетийн сүлжээнд тасралтгүй горимоор холбогдож одоо 2000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Дотоодын 40 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага интернетийн сүлжээг үнэ төлбөргүй ашиглаж, Улаанбаатар хот дахь төр захиргааны зарим байгууллага интернетийн сүлжээнд холбогдож, зарим нь холбогдохоор бэлтгэл ажил хийж байна. Манай эрхэм гишүүн бүр интернетийн хэрэглэгч болсон ба шаардлагатай мэдээлэл авах, солилцох боломжтой боллоо. Зам тээврийн хөгжилд ч мэдэгдэхүйц ахиц гарлаа. Сүүлийн 4 жил шахам хугацаанд шинээр баригдсан зам гүүр, зам засварын ажлын хэмжээ өмнөх 4 жилийнхээс бараг 2,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч байна. Одоогоос 10 жилийн өмнө зөвхөн хатуу хучилттай замын урт 1184 км байсан бол 1999 оны дүнгээр 1692 км болж хар зам 400 гаруй км-ээр уртасчээ. Монгол улс одоогоос 10 жилийн өмнө нийт 39 мянган автомашинтай байснаас аминд 4560 машин ноогдож байжээ. 1999 оны байдлаар улсын хэмжээнд 74840 автомашин тоологдсоноос 50810 нь амины байсан байна. 1989 оны дүнгээр 100 өрхөд З унадаг дугуй ноогдож байсан бол 1999 онд 100 өрхөд 15 автомашин ноогдож байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн сүүлийн гурван жилд 1995 оны зэрэгцүүлэх үнээр 8,6 хувь өссөн дүн гарч байна. Хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшил зонхилох үүргийг гүйцэтгэж байна. Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх доод талын хугацааг 15 жилээс доошгүй байхаар тогтоолоо. Ингэснээр газар эзэмших зөвшөөрлөө жил бүр сунгуулах гэж хөөцөлддөг байсан чирэгдэл, албан тушаалтнаас хамаардаг хүнд суртал арилж хот, суурингуудын ойролцоох газрын эзэмшил, ашиглалт сайжирч түүнд хийж буй хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Зөвхөн Улаанбаатарт өнгөрөгч онд 30 гаруй тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэний 80 гаруй хувийг нь хувийн хэвшлийн салбар гүйцэтгэсэн дүн гарч байна. Газраас

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw