МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-I 519 байгуулсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох шат дамжлагыг багасгах үүднээс “нэг цэг”-ийн үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр нэмэгдэж, 1997 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, 1998 онд 23,7 хувь, 1999 онд 24,5 хувь болж тус тус өслөө. Ардчилсан Холбоо эвслийн бүрэн эрх хэрэгжих хугацаанд гадаад худалдааны орчин төдийлөн тааламжтай биш байлаа. Манай орны экспортын орчин төдийлөн тааламжтай биш байлаа. Манай орны экспортын гол төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь экспортод сөргөөр нөлөөллөө. Гэвч 1999 оны дүнгээр гадаад худалдааны тэнцэл алтны борлуулалтыг оруулж тооцвол ашигтай гарч байгаа юм. 1997 онд манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон нь худалдааны бодлогод хийсэн томоохон алхам. Мөн АНУ манайд худалдааны нэн тааламжтай нөхцөлийг тогтмол эдлүүлэхээр болж, Европын холбооны зах зээлд монголд үйлдвэрлэсэн нэхмэл, сүлжмэл эдлэлийн экспортод хязгаарлалт тавихгүй болсон нь гадаад худалдааны салбарт олсон чухал ололт юм. Ардчилсан Холбоо эвслээс ардчиллын хэм хэмжээ, түвшинг дээшлүүлэх, нийгмийн харилцаан дахь тунгалаг байдпыг нэмэгдүүлэх, олон нийтийн зүгээс төр, засаг албан тушаалтанд тавих хяналтыг сайжруулах үүднээс хийсэн бодлогын нэг чухал алхам бол хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оршиж байсан юм. 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хууль хүчин төгөлдөр боллоо. Ардчилсан Холбоо эвсэл эрх барьж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхшээлдээ байлгах эрхээсээ анх удаа хуулиар татгалзлаа. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг тогтоохын төлөө түүнийг хүний эрх, эрх чөлөөт байдлын салшгүй нэг хэсэг болгон, хөгжлийн үнэт зүйлсийн хэмжээнд төлөвшүүлэхийн төлөө бусад улс орон, ард түмэн хичнээн их төлбөр төлж, хичнээн жил тэмцсэнийг монголд тогтсон хэвлэлийн эрх чөлөөт байдалтай харьцуулбал энэ нь маш хялбархан олдсон мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ чөлөөт хэвлэлийн орчинд монголчууд ялангуяа албан тушаалтнууд ажиллаж амьдарч хэвшихэд амаргүй байгаа бололтой. Чөлөөт хэвлэлийн эсрэг, хэвлэлийн шүүмжлэлийн эсрэг, хэвлэн нийтлэгчийн эсрэг аливаа албан тушаалтны зүгээс хийж буй довтолгоо, халдлагыг ардчиллын үнэт зүйлсэд халдаж байгаа, монголчуудын чөлөөт сонголтод халдаж байгаа халдлага гэж үзвэл зохино. Ардчилсан Холбоо эвсэл зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдпыг хуулиар тунхаглаад зогсоогүй тэр эрх чөлөөг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж 668,8 сая төгрөгийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг чөлөөт хэвлэлийнхний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүллээ. Төрөөс чөлөөт хэвлэлийнхэнд ажиллах боломж нөхцөлийг нь хангахад тодорхой тусламж дэмжлэг үзүүлж, эрх зүйн нэн шаардлагатай орчин бүрдүүлснээрээ Ардчилсан Холбоо эвслийн ардчиллын хөгжил дэвшилд бага ч болов нэмэр боллоо гэж бодож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw