518 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ тогтож байна. Төсөвт байгууллага төрийн өмчийг түрээслэх, худалдах болон бизнесийн үйл ажиллагаа явуулж олсон орлогыг төсвийн гадуурх дансанд оруулж байсныг зогсоож уг дансыг хааж төсөвт байгууллагыг харилцагч банкиндаа зөвхөн нэг данстай болгох арга хэмжээг авснаар төсөвт байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохин байгуулах, бүртгэлээр тавих хяналт сайжирч байна. -Төсвийн ангилал үзүүлэлтүүдийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг Эвслийн зүгээс ээлж дараатай хийж ирлээ. Монгол Улсын 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тодотголоос эхлэн олон улсын аргачлалаар улсын төсвийн нийт тэнцлийг тооцож ирлээ. Энэ аргачлалын дагуу тооцоход 1996 онд төсвийн нийт алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнд 8,2 хувь, 1997 онд 8,6 хувь, 1998 онд 11,7 хувь, 1999 онд 8,3 хувь, 2000 оны төлөвлөгөөгөөр 9,4 хувьтай тэнцэж байна. Хэрэв үүнийг хуучин тооцож байсан аргачлалаар зэрэгцүүлсэн үзүүлэлтэд оруулан тооцож үзвэл 1996 онд 2,3 хувь, 1997 онд 1,6 хувь, 1998 онд 4,1 хувь, 1999 онд 1,1 хувь, 2000 оны төлөвлөгөөгөөр 1,2 хувь болж байна. Дээрхи үзүүлэлтийг ингэж харьцуулж гаргасан нь манай шүүмжл эгчдийн зүгээс ялангуяа учир мэдэх хүмүүс хүртэл төсвийн алдагдлыг тооцох шинэ аргачлалыг хэрэгжүүлж эхлээд даруй гурван жил гаруй хугацаа өнгөрч байхад мэдэн будилах, шүүмжлэхийн тулд шинийг нь хуучинтай нь харьцуулан тоог нь зохиомлоор өсгөн шүүмжлэл бий болгоод байдгийг харгалзаж үзсэнээс үүдэлтэй гэж хэлмээр байна. Гадаадын зээл тусламжийн ашиглалт зарцуулалтад тодорхой ахиц гарсныг дурьдах нь зүйтэй байх. Гадаадын зээл тусламжийн асуудлыг олон байгууллага хариуцдаг, төслийн шалгаруулалт хэрэгжилтийг зоргонд нь хаясан, мэдээллийн нэгдсэн сан байхгүй явж ирснийг Ардчилсан Холбоо эвсэл өөрчилж Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зохицуулах зөвлөл байгуулж, тодорхой журам гаргаж хэрэгжүүллээ. 1991 оноос хойш гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдээллийн нэгдсэн сантай боллоо. Гадаадын зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад нь дамжуулан зээлдүүлэх гэрээ хийж байгаа бөгөөд энэ нь төслийн хэрэгжилтэд хяналт тавих, эргэн төлөгдөх төлбөрийг цаг хугацаанд хийхэд чухал хөшүүрэг болж байна. Буцалтгүй тусламжийн орлогыг аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан улсын төсөвт болон тусгай дансанд төвлөрүүлж, зориулалтаар нь ашигладаг журам тогтоогоод байна. Гадаадын зээл тусламжийн ашиглалтыг сайжруулах нь гадаад хөрөнгө оруулалтыг үр ашиг бүхий салбарт татан оруулах нэг нөхцөл болдог. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд бага хэмжээгээр нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 3,5 хувийг хангаж буй мэдээ байгаа нь Азийн улс орнуудын дундаж болох 15 хувьтай харьцуулбал чамлалттай хэвээр байна. Ардчилсан Холбоо эвсэл хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг тодорхой чиглэлээр хоёр удаа зохион
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw