МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 517 Инфляци 1990 оноос 1996 оны хооронд жилд 325-аас 45 хувь байсан бол төрийн мөнгөний тууштай бодлого хэрэгжүүлсний дүнд 1997 онд 20 хувь, 98 онд 6 хувь, 99 онд 10 хувь хүртэл эрс буурсан. Инфляцийн өсөлт ийнхүү багасч нэг оронтой тоонд шилжсэн нь төгрөгийн дотоодын ханш уналтыг хазаарлан барьж, эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, ядуурлын өсөлтийг зогсоож улмаар бууруулах таатай хөрс суурь бүрэлдэж байна гэсэн үг. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үнэ ханш бага хэмжээнд өсч буурч байдаг жамыг дагавал инфляцийг тэглэх зорилт тавих боломжгүй юм. Монгол Улсын эдийн засгийн шинэтгэлийн томоохон амжилт гэж үзэж болох дээрхи нааштай өөрчлөлтийн дүнд иргэд үйлдвэрлэгчдийн бодит орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт өсөх ханддага ажиглагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг 1996 оноос хойшхи гурван жилд 65 хувиар бууруулсан нь төгрөгийн чөлөөт ханшийг бүрэлдүүлэх эргэлт буцалтгүй бодлогын үргэлжлэл байсан юм. Ингэснээр өнөөгийн дотоод, гадаад эдийн засгийн бодит орчинд төгрөг жинхэн бодит ханшиндаа хүрч очсон. Валютын ханшийг чөлөөтэй байлгах бодлогыг хэрэгжүүлснээр үр ашиггүй импортыг хязгаарлахын сацуу экспортлогчдыг урамшуулж, улмаар төлбөрийн тэнцлийн тэнцвэрийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн төдийгүй 1997 оны эцсээр эхэлсэн Зүүн-Өмнөд Азийн хямралаас манай эдийн засагт ирэх цохилтыг харьцангуй зөөлрүүлэн, улсын валютын цэвэр нөөц хомсдохоос сэргийлж чадсан. Энэ нь ч улсын валютын нөөц 1996 онд 56,8 сая ам.доллар байсан бол 1999 оны дүнгээр 116,9 сая ам.доллар болж, 2 гаруй дахин өссөн үзүүлэлтээс харагдаж байгаа юм. - Банк бус санхүүгийн байгууллага үүсч байгаа нь мөнгө санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын бас нэг үр дүн юм. Өнөөгийн байдлаар банк бус санхүүгийн байгууллага байгуулах зохих шалгуур шаарддагыг хангасан валют солих 50 цэг, хадгаламж зээлийн 40 хоршоо, санхүүгийн гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ч энэ салбарт шинээр байгуулагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд зээлдэгчийнхээ тоогоор арилжааны банкнаас зээл авагчдын 40 хувьд хүрчээ. Санхүүгийн аливаа байгууллагыг байгуулах, хувийн хэвшлийн үүсгэл санаачлагыг дэмжих бодлого хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, төр замыг нь засч, унах унаагаа хувийн хэвшил өөрөө хариуцах зарчим үйлчилж байна. Төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэгчдийн үндсэн үүргийн нэг нь ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын татвараар бүрддэг төсвийн мөнгийг зохистой хувиарлах зарцуулалтад нь чанд хяналт тавих явдал байдаг. Төсвийн урсгал тэнцлийн ашгийг нэмэгдүүлж, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх хэмжээгээр ашгийг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулдаг байх чиглэлийг баримталж ирлээ. Төсвийн урсгал тэнцэл 1996 оны гүйцэтгэлээр 26,1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бөгөөд үүний дагуу тооцож үзвэл 1997 онд 33,7 тэрбум, 1998 онд 42,9 тэрбум, 1999 онд 51,7 тэрбум төгрөгний ашигтай болж байна. Төсөвт байгууллагын зарлага санхүүжилтыг ажлын эцсийн үр дүнтэй нь уялдуулах, зардлын бодит хэмнэлтийг урамшуулах, төсөвт зардлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw