Монгол улсын парламент - боть 1

516 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 тэглэх чухал санаачлага гарган хэрэгжүүлсэн бөгөөд гадаад зах зээлтэй холбогдсон үнийн нөлөөллөөс үүдсэн орлогын эх үүсвэрийн хомсдлоос шалтгаалан уг татварыг 5 хувиар тогтоон мөрдөж байна. Эвслээс татварын бодлогод хийсэн шинэтгэлийн үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдож байсан татварын ачаалал буурч татварын орлогын бүтэц зах зээлийн орнуудын нийтлэг жишигт ойртох боломж нээгдэж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын дүн 1996 онд нийт татварын орлогын 68 хувийг эзэлж байсан бол 1999 онд 28 хувь болж буурчээ. Нэмэгдсэн өртөгийн албан татварын болон хүн амын орлогын албан татвараас орох орлого өсөх хандлагатай байгаа нь дээрхийн баталгаа болж байна. Ардчилсан Холбоо эвслээс иргэдийнхээ нэр төрийг сэргээх, хөндөгдсөн эрхийг нь хамгаалах чиглэлд хийж ирсэн чухал ажлын нэг бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн асуудал юм. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдээ хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр 1996 оны намар анх удаа ард түмнээсээ уучлалт гуйж, хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх санан дурсах зорилгоор Улсын Их Хурлаас тогтоол гаргаж “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” бий болгосон. Хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын нийгмийн өнгө болсон төр, нийгмийн зүтгэлтнүүд, сурвалжит тайж, ноёд, эх орончид, бурхны олон шавь нар, жирийн иргэд гээд 30 гаруй мянган хүн өнөөгийн байдлаар цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байгаа юм. Хэлмэгдэлд өртөөгүй айл өрх, төрөл садан, ураг элгэн, аймаг хошуу гэж монголд байхгүй бөгөөд тухайн нэг иргэн хэлмэгдэлд өртөөд зогсоогүй биеийн болон эд хөрөнгө, сэтгэл оюуны залхаан цээрлүүлэлтийг хэлмэгдэгчийн гэр бүлд, үр хүүхдэд, танил тал, нутаг усныханд нь халдаан хэрэглэснээрээ хэлмэгдүүлэлтийн уршигт үр дагавар маш өргөн байжээ. Иймээс хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, нөхөн олговор олгохтой холбогдсон харилцааг хуульчлан тогтоож хэрэгжүүлэх шаардлагатай байсан юм. Хэдийгээр хүндрэл бэрхшээл байсан ч уг хууль батлагдсаны дүнд өнөөгийн байдлаар 8194 иргэн шүүхээр нөхөн олговор авах эрхээ тогтоолгоод байна. Тэдгээрээс 5694 хүнд 5 тэрбум 650 сая төгрөгний нөхөх олговрыг төрөөс олгожээ. Зөвхөн 1999 онд 3474 хүн 2,9 тэрбум төгрөгний нөхөн олговор авчээ. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэж тэмцэж явсан хэлмэгдэгсэдийн хохирсон нэр төрийг сэргээх, цагаатгах, үйл хэргийг нь судалж сурвалжлах нь монголын үе, үеийнхний ариун үүрэг, нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Ийм хүмүүнлэг алхмыг ард түмнийхээ чөлөөт сонголт, итгэлийг хүндэтгэдэг ардчилсан төр л хийж чаддаг. - Ардчилсан Холбоо эвслээс хэрэгжүүлж ирсэн бодлого үйл ажиллагааны эцсийн зорилго нь хүмүүсийн ажиллаж амьдрах аятай таатай нөхцөл бүрэлдүүлэхэд чиглэж байсан юм. Энэ нь юуны өмнө эдийн засгийн макро түвшинг тогтворжуулах, мөнгө санхүүгийн салбарт шинэтгэлийн бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой байсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw